Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөсний дараа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн схем ихээхэн анхаарал татаж байна гэв. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нийтдээ 400 гаруй сая ам.доллараар худалдан авсан байна. Санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ нэгд, Худалдаа хөгжлийн банк Сангийн яамнаас вексель бичиж авсан. Хоёрт, Монголбанкнаас өрийн бичиг хийлгэж авсан. Гуравт, Хөгжлийн банкнаас зээл авсан. ХХБ өөрөө гурван компанид зээл өгөөд тус бүрийг нь “Монголын зэс” корпораци руу шилжүүлж санхүүжилтийн асуудлаа шийдсэн. Хэлцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд яг хэдэн төгрөг нь төрөөс орж, хэд нь Худалдаа хөгжлийн банкны өөрийн өмч байсан юм бэ гэдгийг тодорхойлно. Цагдаагаас мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх гэхээр нийслэлийн прокурор дээр түдгэлзүүлсэн байдалтай явж байгаа. Энэ санхүүгийн схем үнэн гэдэг нь батлагдвал гэмт хэрэг юм. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр ҮАБЗ-д танилцуулахаар болж байна. ҮАБЗ-ын зөвлөл одоо 20 минутын дараа хуралдана" гэлээ.
Сэтгэгдэл (1)