x

Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон санг татан буулгахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав.

Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг сайд Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Үйл ажиллагаа явуулдаггүй, зардлыг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хөтөлбөр, арга хэмжээ хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болов.

Мөн :

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоодог байх

-  Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх

-  Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, сангийн орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг сайд нарт даалгав.

Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарт үүрэг болгов.

Төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан, санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн мэдээлэл, шалгарсан төслийн нэр, сонгон шалгаруулсан шийдвэр, зээлийн төлөв, үлдэгдэл зэргийг шилэн данс, цахим хуудсаар тогтмол мэдээлэхийг сайд нарт даалгалаа.

Мөн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэж байхаар болов. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй байх, зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байх зэргийг үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан байна. Дээрх сангуудад өнгөрсөн онд гурван их наяд гаруй төгрөгийн төсөв баталж байсан бол энэ онд 400 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа тусгай сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж тооцоолж байна.

Товч мэдээ

-  Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт даалгав. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болгов.

-  Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болов. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.  

-  Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд нэр бүхий аймгуудын нутаг дэвсгэрт 2007-2016 онд байгуулсан ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авч ойн санд бүртгэхээр болов. Төслийн хүрээнд 2826 га талбайг ойжуулсан байна.

-  Цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг байхаар тогтов.

-  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнд заасны дагуу байгуулах Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээний төслийг дэмжив. Гэрээнд сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурна.

-  Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-ийн Зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. 19 сая ам.долларын зээлийн хүү 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.

-  Нэр бүхий 17 аймгийн 88 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 9,729.507.5 га газрыг улсын нөөцөд авлаа. Энд улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 46 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 12 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 16 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 17 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 22 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 23 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 26 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 30 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 33 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 37 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 40 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 42 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 43 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 48 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 16 цаг 59 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 12 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 13 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 14 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 15 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 16 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top