ШШГЕГ-ын 461-р Цагдан хорих байранд шүүгч амиа алдсан хэргийн талаар хуульчид мэдээлэл хийлээ.
Хуульч Д.Оросоо:
-Ар араасаа гарч буй төрийн албан хаагчтай холбоотой цуврал гэлтэй энэ мэт хэргүүд олныг цочирдуулж байна. Өмнө нь ЗТХЯ-нд, Зүүнбаян дахь цэргийн ангид гарсан хэргүүд хуучраагүй. Хууль зүйн яам яагаад энэ талаар мэдээлэл хийж ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Үүнтэй холбогдуулан бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бид санал хүргүүлнэ" гэв. Мөн хуулиа боловсронгуй болгох, Хүний эрхийн үндэсний комисс анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Ар араасаа гарч буй энэ хэргүүдэд Хууль Зүй дотоод хэргийн сайд яагаад өнөөг хүртэл мэдээлэл хийж, ард иргэдээсээ уучлалт хүсэхгүй чимээгүй байна вэ? Бид сайд Д.Нямдоржийг огцрохыг шаардаж байна. Хуульч бол нийгмийн инженер гэсэн үг. Болж бүтэхгүй байгаа зүйлийг засч залруулах ёстой. Бидний үйл ажиллагаанд ямар нэгэн намын оролцоо огт байхгүй, хуульчид нийлээд л байр сууриа илэрхийлж байна. Хууль зүйн яам ажлаа хийгээч гэж хэлмээр байна гэж Хуульч Д.Оросоо хэллээ.
Талийгаач шүүгчийг цагдан хорьсон талаар асуухад тэрээр:
-Шинэ үндсэн хуулиар хүнийг зайлшгүй тохиолдлоос бусад үед заавал цагдан хорьж, хязгаарлал тогтоон саатуулах шаардлагагүй гэж заасан байдаг. Цагдан хорьсноор хүний нэр төр, гэр бүл, үр хүүхэд, сэтгэл санааг маш их дарамтад оруулдаг. Талийгаач хууль сайн мэддэг туршлагатай хүн гэдгийг санах хэрэгтэй. Төрийн байгууллагатай холбоотой хүний амь нас эрсэдсэн хэрэг удаа дараа гарч байна. Бид л мартаад байгаа боловч эргэн санах хэрэгтэй. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулах цаг болсон гэв.
Сэтгэгдэл (1)