АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа нар болон холбооны гишүүдийн хамтаар Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын их хурлын үйл ажиллагаатай танилцав. Туршлага судлах, сургалтад холбооны 30 гаруй гишүүн оролцсон бөгөөд улс төрийн тогтолцоо, сонгууль явуулдаг технологи, эмэгтэй улс төрчдийн туршлагаас санал солилцсон байна.
Манай төлөөлөгчдийг Ардын их хурлын Нэгдсэн орос намын бүлгийн дарга Жамбалов Байр Владимирович, Ардын их хурлын гишүүн Лидупова Евгения Юрьевна нар болон холбогдох албаныхан хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Ардын их хурлын гишүүн Лидупова Евгения Юрьевнагийн хувьд Ардын их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон туршлагатай улс төрч эмэгтэй юм. Тус улстай ойрхон, сонгуулийн технологи ижил учир олон гишүүнээ сургалтад хамруулахаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо онцоллоо.