x

Хотын даргын сонгуульд С.Амарсайхан ялалт байгууллаа

НИТХ-ын ээлжит бус хуралдаан сая өндөрлөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг сонгосон тухай тооллогын комиссийн дүнг танилцууллаа. Санал хураалтад 45 төлөөлөгч оролцсоноос нэг санал хүчингүйд тооцогдож, С.Амарсайханы төлөө 25 төлөөлөгч (56,8 хувь) С.Мөнхчулууны төлөө 19 төлөөлөгч (43.1 хувь) санал өгсөн байна. 

Олонхийн санал авсан С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар батламжлуулах тухай НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр шийдвэрлэрснээр өнөөдрийг хуралдаан өндөрлөв. Өглөө 11.00 цагт эхэлсэн НИТХ-ын ээлжит бус хуралдаан дөрвөн удаа завсарласны эцэст сая шийдвэрээ гаргалаа.

Сануулахад НИТХ-ын дарга С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувиар дэмжиж, өмнөх хуралдаанд оруулсан юм. Гэвч С.Амарсайхан олонхийн санал авч чадалгүй ялагдаж, заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун ялалт байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон билээ. Гэвч НИТХ-ын энэ шийдвэрийг Еоөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзсан тул өнөөдөр дахин санал хураалт явуулахад хүрсэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (185.220.101.28)
    Мөнхчулуун яагаад хумсаа нуусан муур шиг авир гаргасан юм вэ. Эрх баригч нам хэнийгээ удирдлагадаа тавихаа өөрсдөө мэдэг. тэр хэмжээгээрээ ажиллана. Ажилаа дүгнүүлэх цаг нь болохоор таарсан дүнгээ авна. Гэтэл намын бодлогоо биелүүлэхгүй нь ойлгомжтой нөхөр гэрч ирэх гэж оролдоно гэдэг бол ёс зүйгүй асуудал штээ.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • УБ-чууд (66.181.177.233)
    Новш гэж. Засгийн газар офшорчидоо, популистуудаа дэмжих, херенгетнvvдээ херенгежvvлэх бодлого барьж байгаа юм байна. Тер засгийн удирдлагуудаас хvчирхийлэл л мэдрэгдэж байна. ОЛОНХООР сонгогдсон хvнийг нь буцааж дахин хvчээр санал хурааж еерийн санаснаар болгоно гэдэг арай л ардчилалгvй хэрэг байнаа!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 11 цаг 2 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 28 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 32 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 33 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 38 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 39 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 42 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 46 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 49 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 53 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 57 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 58 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 59 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 4 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 15 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 28 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 30 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 31 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 31 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 32 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top