x

Жилд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй МҮХАҮТ-ыг хэн удирдах вэ?

МҮХАҮТ-ын ээлжит 20 дугаар их хурал энэ сарын 28-нд болох тов зарлагдсан. Уг хурлаар ирэх дөрвөн жилд танхимыг удирдах хүн тодрох юм. Танхимын ерөнхийлөгчид дөрвөн хүн албан ёсоор нэр дэвшээд байна. Тодруулбал, МҮХАҮТ-ын одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн талаар товч танилцуулъя.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нь “Урбанек” компанийн үүсгэн байгуулагч, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн юм. Тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. Тэрбээр “Танхим бодлогын болон үйлчилгээний гэж хоёр янз байдаг. Үйлчилгээ дотор арбитр, гарал үүслийн гэрчилгээ, бизнестэй холбоотой үйлчилгээг үзүүлдэг 100 гаруй хүн бий. Тэгэхээр танхим зөвхөн бодлого ярьдаг биш, институтын хэмжээнд ажилладаг. Танхим жилд дунджаар дөрвөн тэрбум төгрөгийн төсөв баталдаг. Үүнийхээ 90 гаруй хувийг үйлчилгээнээс авдаг. Үлдсэн хувийг гишүүдийнхээ татвараар бүрдүүлдэг” гэв.

“UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нь танхимтай 20 орчим жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдөх гэж байгаа юм. Энэ тухайгаа тэрбээр хэлэхдээ "Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй" гэсэн юм. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институц болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байгууллага болгох зорилт тавьсан байна.

Харин "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тухайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч хэлсэн юм. Тэрээр “Сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотой унагаадаг болсон байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд бэхлүүлэн, ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна. Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэсэн.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан одоогоор мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа бөгөөд хүчтэй өрсөлдөгчийн нэг байх нь ойлгомжтой. Тэрбээр өөрийнхөө “овог” нь болсон “Буян” компанийнхаа үндэс суурийг 1987 онд тавьж өдгөө ноос, ноолуурын зах зээлд томоохон байр сууриа эзэлсэн нэгэн. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компанийг хөл дээрээ босгосон түүнийг бизнесийн гүйлгээ ухаан сайтай гэж ярих хүмүүс бий. Мөн сүүлийн үед сошиал орчинд улс төрийн байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эбо (202.9.45.76)
    Ээ Жаргалсайхан л болохгүй шүү
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 11 цаг 6 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 32 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 36 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 37 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 42 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 43 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 46 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 50 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 53 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 57 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 12 цаг 0 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 12 цаг 1 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 12 цаг 2 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 8 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 18 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 33 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 34 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 35 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 36 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top