x

"Сошиал жагсагчид" гуравдугаар сарын 2-ны жагсаалд нэгдэнэ

ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийг эсэргүүцэж хэсэг залуус нэгдэн “Сошиал жагсаал”-ыг өрнүүлээд удаж байна.

Жагсаал зохион байгуулагчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд фэйсбүүкт 500 мянган хүнийг нэгтгэж, твиттер сүлжээнд 40 орчим мянган дагагчтай болсон байна. Цахим орчинд үзэл бодлоороо нэгдсэн залуус их хэмжээний зээл авч, авлигын хэрэгт холбогдсон улс төрчдөд ял оногдуулах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Тэд “Өнөөдрийн байдлаар УИХ-ын 16 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас их хэмжээний зээл авсан нь баримтаар нотлогдоод байна. Монгол Улсад хүн бүр хуулийн өмнө эрх тэгш эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдөр эсрэгээрээ хууль үйлчилж байгаад гомдолтой байна. Залуу хүний хувьд үүнийг шударга бус гэж үзсэн учраас эрхийнхээ төлөө “Сошиа жагсаал”-д нэгдсэн” гэлээ. Жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл А.Цэрэнбат:

-"Бид өнгөрсөн нэгдүгээр сараас хойш сошиалд жагсаал зохион байгууллаа. Бидний ажиглалтаар цахим орчинд хүмүүс маш идэвхтэй үзэл бодлоороо нэгдэж байгаа ч жижиг дунд үйлдвэрлэгчдийн дийлэнх нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн талаарх ойлголтгүй байна. Үүнийг далимдуулан улс төрчид мэдлэг, албан тушаалаа ашиглаж олон мянган иргэн ажлын байртай болох боломжийг биднээс хумсалж, их хэмжээний зээл авч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл нь дундаж давхаргынхныг дэмжих зорилготой байдаг ч Монголд чинээлэг давхаргын цөөн хэдэн гэр бүлд л зориулагдсан байна. Энэ шударга бус үйлдлийг тэвчиж, уучилж чадахгүй” гэв.

Цахим орчинд хөдөлгөөн өрнүүлсэн залуус ЖДҮХС-аас зээл авсан улс төрчид найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх ёстой гэж үзэж буйгаа онцолсон. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл ангид “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Зургийг shuud.mn-ээс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • УБ-чууд (66.181.177.233)
    жагсанаа
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 57 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 24 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 28 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 29 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 34 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 35 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 37 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 42 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 45 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 48 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 52 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 53 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 54 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 59 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 10 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 23 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 25 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 26 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 26 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 28 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top