x

Н.Номтойбаяр хотын даргын сонгуульд C.Мөнхчулууныг дэмжинэ

Маргааш болох НИТХ-ын ээлжит бус хуралаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилно. Өмнөх хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг С.Амарсайханыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн боловч олонхийн санал авч чадалгүй унаж, заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун олонхийн санал аван ялалт байгуулсан билээ. С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилуулах тухай НИТХ-ын хурлын шийдвэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлснээс хойш хоёр сарын дараа буюу энэ сарын 16-нд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзаж буйгаа албан бичгээр хүргүүлсэн байдаг. 

Ерөнхий сайдын энэ шийдвэрийг эсэргүүцэж С.Мөнхчулуун "Дахин нэрээ дэвшүүлж өрсөлдөнө" гэснээс болж НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон төлөөлөгч С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлсэн Хяналтын хорооны шийдвэр хүртэл гараад байгаа.     

Ингэхдээ МАН-ын Үндсэн дүрмийн “Намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана” гэдэг заалтыг үндэслэл болгосон байдаг.

Гэвч маргааш болох хотын даргын сонгуульд С.Мөнхчулуун дахин нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байна. Мөн энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун МАН-ын дарга У.Хүрэлсүхэд таалагдаагүй нь түүнийг өөрийн гэсэн бодлого, зарчимтай гэдгийг тодорхойлно. Xар дансанд орсон би намгүй болсон C.Мөнхчулууныг дэмжинэ. “Бодлого” гээчийг нь cөрж дахин нэр дэвш! Амжилт хүсье" гэжээ. Мөн нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан түүнийг нэр дэвших боломжтой гэдгийг мэдэгдээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Э (202.9.43.209)
    Мөнхчулуун онцгүй санагддаг. Амарсайхан ч гэсэн онцгүй. Гэхдээ мөнхчулуунаасаа дээр байх өө. Сонголтгүй сонголт л боллоо. Одоо номтойбаярыг намаас хөөх хэрэгтэй
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 55 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 21 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 25 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 26 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 31 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 32 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 35 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 39 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 42 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 46 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 49 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 50 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 51 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 56 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 7 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 20 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 22 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 23 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 24 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 25 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top