x

Хоёр Ерөнхийлөгчийн хонзогнол

Монгол Улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгч нарын эвдрэлцэл, хонзогнол, дайсагнал ил цагаандаа гарлаа. Гэхдээ энэ бүхэн одоо эхэлж байгаа юм биш. Одоогоос таван жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тухайн үед ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Х.Баттулгыг өрөөндөө дуудаж ирүүлээд, төмөр замыг гацаасан хэмээн олны нүдэн дээр хүүхдээ загнаж буй аав шиг урдаа суулгаад бүлтэлзүүлсэн удаатай. Дараа нь ахиад л УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг шинэ төмөр замын төслөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзээд, 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд төрийн тусгай хамгаалалтынхан болон цагдаагийн зарим алба хаагч нар “Баянгол” зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд нэгжлэг хийсэн юм. Тухайн үед байлдаантай кинон дээр гардаг үзэгдэл шиг юм болж, МоАХ-ныхон болон жүдогийнхон гээд Х.Баттулгын талынхан бүгд “Баянгол” зочид буудлын гадна цуглаж, амь биеэ үл хайрлан тэмцэж байсныг тэнд сурвалжилж явсны хувьд тод санаж байна. Тэр битгий хэл барилга дээр ажиллаж байсан хүнийг тусгай албаны хүн барилга дээрээс буудах гэж байна эндүүрцгээн бөөн шуугиан тариад авсан. Арга ч үгүй биз. Энэ үед шинэ төмөр замын хэргээр дөрвөн ч хүн аавын хаалга татчихаад байсан эгзэгтэй үе байв. Олны дунд Х.Баттулгыг шоронд хийх гэж байна гэсэн яриа хэдхэн цагийн дотор хурдацтай тархаж, их аварга Д.Дагвадорж, Херо-гийн Баатар, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат тэргүүтэй тойрон хүрээлэгчид нь “Шүтээнээ” авч үлдэхээр ёстой л юу ч хийхээс буцахгүй зогсож байсан сан. Энэ тууштай зангийнхаа ачаар одоо тэд “Юм юманд” хүрсэн л дээ. За энэ ч яах вэ.

Цахим сүлжээгээр байсхийгээд л таарамжгүй байгаагаа илэрхийлдэг хоёр Ерөнхийлөгч маань одоо эрэгчин эмэгчнээ үзэхээр шийдсэн бололтой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтээ 178 хуудас баримт бичгийн хамт иргэн хүний хувиар тавьж орхив. Тэрбээр уг хүсэлтдээ “Би өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Хэн нэгнийг битгий хэлмэгдүүлээрэй. Яагаад гэвэл би өөрөө хэлмэгдэж байсан хүн. Би танд зөвхөн баримт өглөө” хэмээн Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандан өгсөн юм.

Түүний энэ цохилтын хариуд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим сүлжээгээр ярилцлагаа түгээж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуг нь барьсан. Түүний ярилцлагаас онцолбол, тэрбээр “Би өөртөө итгэлтэй байна. Намайг шалга. Гэхдээ юу ч олж чадахгүй. Би Х.Баттулгыг таван жилийн өмнө дуудаад “Чи улс төрөөс гар. Чамд зохихгүй юм байна. Хөшөөгөө барь, үйлдвэрээ байгуул, хотоо барь, бизнесээ хий. Чиний улс төрийг ойлгож байгаа ойлголт өөр. Чи бол хаана мөнгө байна, хаана эрх ашиг байна гэж гараа халаасандаа хийгээд харж байна. Төрийн ажлыг хялбар харж байна. Битгий ингэ. Улс төрөөс гар гэж хэлсэн. Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог. Төмөр замын Орост байгаа хувийг аваад ирвэл би дэмжинэ. Үнэхээр л Путинтэй найз юм бол. Хэрэв Х.Баттулга улс эх орондоо сайн зүйл хийвэл би Ерөнхийлөгч гэдэг утгаар нь хүндэлж харьцана. Харин эсрэгээрээ бол Х.Баттулга гэж харьцах болно. Одоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж байгаа. Нэг мэдэхэд Х.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий. Би ШХАБ-ын дээд түвшний долоон удаагийн уулзалтад оролцож байсан. ШХАБ-д элсэх ямар ч шалтгаан байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна” гэсэн юм.

Амин хоёр найз юуны учир эвдрэлцэх болов, улс төрийн эрх мэдлээ булаацалдав уу, ууж идэх дээрээ тохирсонгүй юу. Ямартай ч, Ц.Элбэгдорж өмнө нь хэлж байсан шигээ "Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой" гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр өнгөрсөн додоо хоногт очсон. Энэ талаар твиттерт "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж жиргэсэн. Төрийн үйл хэрэг, бодлого, залгамж халааг хамтдаа түшилцэж, хамтдаа залж явах учиртай хоёр Ерөнхийлөгч хоорондоо ийн хонзогнож сууна. Болохгүй байгаагаа нэгнээсээ асууж, болж бүтэхээ эвээр ярилцдаг монгол эр хүн, эцэг хүн, төрийн тэргүүн хүний ноён нуруу, уужуу ухаан, холын хараа хаачсан цаг вэ. Төр түвшин бол түмэн олон амгалан гэдэг сэн.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (150.129.141.188)
    Элийдоржоо өс хонзонгоо зогсоо чамд итгэсэн нь том алдаа байлаа хайран цаг хугацаа итгэл минь харамсалтай
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • 555 (202.5.206.29)
    Evtei baitsgaa.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 11 цаг 4 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 30 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 34 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 35 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 40 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 41 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 44 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 48 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 51 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 55 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 58 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 12 цаг 0 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 12 цаг 1 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 6 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 17 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 30 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 31 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 32 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 33 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 34 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top