x

Ч.Ганхуяг: Бизнесийн хүн намаас ангид байхыг би өөрөө манлайлахаар шийдсэн

“Ард” санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хоёрдугаар сарын 28-нд болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын XX их хурлаар болох тус байгууллагын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, “Бизнес манлайлж, хүчээ нэгтгэе” гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөртэй оролцож байгаагаа мэдэгдэв.

-Та Танхимын Ерөнхийлөгчид яагаад нэр дэвших болов?

-Өнөөдөр Монголд бизнес эрхлэх орчин сайжрах ёстой. Бизнесийг өмгөөлж, Монголын бизнесийг гадаад дотоодод төлөөлөн сурталчлах ажил өнөөдөр хангалтгүй байна. Жишээ хэлэхэд, бизнес эрхлэх орчныг судалж үнэлдэг байгууллагын дүгнэлтээр манай улс 50-р байраас 70 руу ухарсан байгаа юм. Энэ бол буруу үзэгдэл. Яагаад гэвэл, бизнесийн бид олон жил дээрх үзүүлэлтийг 100-гаас доош 50-д хүргэх гэж ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Өнөөдөр байдал ямар байна гэхээр НДШ нэмэгдээд ирж байна. Татварын дарамт буурахгүй байна. Төрийн хүнд суртал хэвээр, зөвшөөрөл авч, өгөх мэтийн үйл явцын орчинд авлига хээл хахууль байсаар байна.

Шударгаар ажиллаж бизнес хийе гэсэн хүмүүст зээл нь олдохгүй байна. Зээлийн хүүг бууруулна гэж бид олон жил ярьж байгаа хэр нь бага хүүтэй зээл арын хаалгатай, төрөөр хамгаалуулсан хүмүүст очиж, гурван хувийн хүүтэй ЖДҮ-гийн зээлийг тэд авч байна. Ийм байж болохгүй. Танхим ажлаа хийх ёстой. Гэвч хийгээгүй ирсэн. Үүнд бид дүгнэлт хийж бизнесийнхэн нэгдэж, өөрчлөлт хийж Танхимаа буцааж сэргээе гэж байгаа юм. Ингэснээр, Танхим бизнесийнхний хуяг бамбай нь, жинхэнэ өмгөөлөгч нь болж, Монголын бизнесийг гадаад дотоодод хамгийн тодоор сурталчилж, экспорт хийх боломжийг нь олгодог, шинэ технологийг дотогшоо оруулж ирдэг бодлогын том байгууллага болох юм.

Гэтэл яаж байна. Бизнесийн хэд маань жаахан хиам үйлдвэрлэе гэхээр гахайн мялзан гарлаа л гэнэ. Махаа экспортолъё гэхээр хорлонтой юм шиг ийм тийм малын өвчин гарч ирээд, хэдхэн үйлдвэрүүдийн маань хаалгыг бариад байдаг юм. Яагаад ийм асуудлууд байн байн гарч ирж буйд бид дүгнэлт хийх ёстой. Яагаад энэ чиглэлд Төр ажлаа хийхгүй байгаа юм гэдэг дээр бизнесменүүд дуу хоолойгоо нэгтгэж тэмцдэг баймаар байна. Энэ бүхэнд дүгнэлт хийх цаг ирсэн.

Нэг даргын суудал гарч ирэхээр жагсаж цугладаг хэрнээ яг үнэндээ орлогоо нэмэгдүүлж, ашгаа хийх, зээлээ авах асуудал дээр бизнесийнхэн яагаад ус залгисан юм шиг, аквариум доторх загас шиг дуугүй байгаад байдаг юм. Одоо бизнесийн бид хэлд оръё, дуу шуутай болж тэмцэж суръя гэдэг уриаг гарган тавьж, Танхимын удирдлагад нэрээ дэвшүүлж байгаа юм. Би МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ гурван зүйлийг гаргаж тавьж байгаа. Нэгд, Танхимын үйл ажиллагаа ил тод бус байгаа учраас аудит хийлгэхээр урьсан. Хоёрт, ээлжит сонгуультай холбоотойгоор гэнэт дүрмээ хууль бусаар өөрчилж байгаа учирТанхимын одоогийн удирдлагыг шүүхэд өгсөн. Мөн бусад нэр дэвшигчдээ ил тод мэтгэлцээнд урьж байгаа юм.

-Та Танхимын үйл ажиллагаатай танилцаж байсан уу. Ер нь хэр мэдэх вэ, Яагаад аудит оруулж, шүүхэд хандах болов?

-Танхимаас намайг нэр дэвшингүүт Удирдах зөвлөл нь хуралдаж дүрмэндээ сонгуулийг хайрцаглаж хийх өөрчлөлтийг оруулчихаж байгаа юм. Энэ талаар би шүүхэд хандсан. Сонгууль зарлачихаад, зарласныхаа дараа хэн нэрээ дэвшүүлж буйд нь тааруулж дүрмээ өөрчилдөг бусармаг явдлыг бизнесийн гол манлайллыг тээж явах ёстой байгууллага өөрөө гаргаж ирж болохгүй. Юунаас, хэнээс айж эмээгээд ингэж улстөрчдийн гаргадаг муу зүйлийг авчирч энэ бизнесийн ариун сүм байх ёстой байгууллагын үйл ажиллагаанд нялзааж байдаг юм. Үүнийг зогсоох ёстой. Энэ талаар би Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ бол хууль зүй, ёс зүйн хувьд, ямар ч тохиолдолд хэдхэн хүний цөөнхийн засаглалаар хуйвалдаж байгаад хууль бусаар удирдлагыг булааж авах гэсэн оролдлого юм. Ийм юм хийж буй тэр удирдах зөвлөлд байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

Өнөөдөр Танхим олон нийтийн байгууллагын статустай бөгөөд ТББ-ын хуулиараа гишүүддээ, иргэддээ, нийгэмд үйлчилж, тайлангаа ил тод, нээлттэй тавьдаг байтал өнгөрсөн дөрвөн жилд ганц удаа тайлангаа дэлгэж байсныг би мэдэхгүй. Тайлангаа гаргаж тавиагүй ирсэн. Өнөөдөр хүртэл 2018 оны санхүүгийн тайлан ил тод бус байна. Ингэж С.Дэмбэрэл дарга байх үеийн олон жилийн хөдөлмөр зүтгэлээр бий болсон хөрөнгийг үрэгдүүлэн шамшигдуулж буй явдалтай бизнесийн бид дуугүй эвлэрэн сууж болохгүй. Хамаатан садан, төрлийн холбоогоороо дамжуулж байгаад өнөөдөр тэр “ХАС” банкинд хийчихсэн байгаа мөнгө ямар хугацаа, хүүтэйгээр хэний ямар ашиг сонирхлоор хадгалагдаж байгааг гишүүд бид мэдэх ёстой. Ийм асуудал дээр бид холбогдох байгууллагад хандаж удирдах хүмүүсийг хариуцлагад татах болно.

Нөгөө талаар, сонгууль болохтой холбоотойгоор Танхимын Их хурлыг нээлттэй, шударгаар явуулахын тулд бид хурлын процесс дүрэм, хуулиндаа нийцэж буй эсэх талаар хянаж шалгаж ажиллаач гэж Үндэсний аудитын байгууллагад хандаж байгаа. Бизнесийн бид энэ тал дээр манлайлаад, өөрсдийн ТББ-ын сонгуулиа зөв зүйтэй, шударга, дэлхийн стандарт жишгээр нь явуулъя гэж байгаа юм. Нөгөө талаар нэг нь Танхимын Удирдах зөвлөлд, нөгөө нь тэргүүлэгчээр ажилласны хувьд Б.Лхагважав, О.Амартүвшин нарт хандаж хэлье. Та хоёр хийх юмаа, асуудлаа мэдэж байгаагийн хувьд, та бүхэнд юм хийх цаг хугацаа байсан, одоо түүнийгээ тайлагна гэж уриалж байна.

Нэр дэвшиж буй бусад хүнийг  ч нийтийн өмнө, бизнесийнхнийхээ өмнө юу хийхээр зорьж байгаа талаараа харилцан ярилцах, үзэл бодлоо солилцох мэтгэлцээнд дуудаж байна. Хэдүүлээ нэг нэгнээ чичлэлгүйгээр мөрийн хөтөлбөрөө уралдуулж олон түмэн, бизнесийнхэндээ юу хийх гэж буйгаа ойлгомжтой хэлж ярья гэж байгаа юм. Хэрэв юм хийгээгүй бол, хэн ч хийхгүй байгаа бол би хийе л дээ. Тэр судалгааны хүрээлэнг нь ажиллуулъя. Төр, засагт шийдвэр, хууль гаргахад нь үндэслэлтэй, олон нийтийн болон эрдэмтэн шинжээч, бизнесийн нөхдүүдийн дуу хоолойг шингээсэн, амьдралд ойрхон хуулиудыг гаргадаг болъе. Энэ харилцааны амьд холбоос нь болъе гэж нэр дэвшиж байгаа юм. Өнөөдөр болж бүтэхгүй байгааг нь би хэвлэл мэдээллийн та нөхдийн туслалцаатай хамтдаа лантууддаг болъё.

-Та Танхимын удирдлагад очвол юуг өөрчилж, юунаас ажлаа эхлэх вэ?

-Одоо бол Танхимын ажил нь байгууллагын дотоод удирдах засаглалтай буюу үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой доголдсон нэг хэсэг асуудал байгаа юм билээ. Дүрмээсээ эхлээд болж бүтэхгүй зүйлс байна. Эндээс ажлаа эхэлнэ гэж бодож байгаа. Засаж залруулъя, өөрчилье. Танхимын түрүүчийн сонгуулиар гэхэд дөрвөн хүнийг зэрэг сонгоод тавьчихсан, нөгөөдүүл нь дөрвөн буланд очоод цалин хөлсөө хоорондоо ярьсан, хэн нэгэндээ удирдуулах, удирдах ёсны зарчим нь алдагдаж байхгүй болчихсон ийм байдалтай байгаа юм билээ. Тэр бүхнийг энэ удаагийн Их хурлаар өөрчилж удирдлагын зарчмын сайн жишгийг нэвтрүүлчих ёстой. Үүнээс ажлаа эхэлнэ гэж бодож байна.

Өнөөдөр Танхимд нээлтэй байдал алга. Жижигхэн амбицийн эрх мэдлүүд хоорондоо тэмцэлдсэн учир хаалттай байхаас ч өөр аргагүй байдалд орчихсон юм билээ. Тиймээс доор нь байдаг олон арван мэргэжлийн холбоод нь яахаа мэдэхгүй, жижиг жижигхэн дуу хоолойгоо гаргаад явдаг ийм байдалд орчихсон юм. Тэднийг нэгтгэж цул хүч болгохгүй бол бизнесийнхэн өнөөдөр дэндүү тархай бутархай байдалтай байна. Энэ байдлыг улстөрчид ашиглаад тэр хэвээр нь хадгалаад үлдээх сонирхолтой болчихсон байна. Тиймээс мэргэжлийн холбоодыг элгэндээ нааж, хамгийн нээлттэйгээр ойр дотно ажиллаж, тэднээр дамжуулж тухайн салбарын зовлонг бодлого шийдвэрт тусгадаг болгох тийм л зарчмаар ажиллах учиртай.

Өнөөдөр Танхим үзэсгэлэн-худалдаагаа зохион байгуулж чадахаа байж, нөгөө “Ногоон хөгжлийн сан” нь буруу замаар ороод явчихсан байх жишээтэй. Энэ бүх болж бүтэхгүй байгаа байдал нь удирдлагад байгаа цөөн хэдэн хүний хувийн эрх ашиг, сонирхол хэтэрхий их орж, зөвхөн цалин, шагнал урамшуулалдаа хэт их шунасан байдалтай холбоотой бөгөөд үүнийг таслан зогсоохгүй бол бизнесийнхэн бид байгууллагаа нурааж байна. Энэ үүднээс ч МҮХАҮТ-ын нийт гишүүдэд хандан мэдэгдэл гаргаж хүргүүлсэн байгаа.

-Та намын гишүүнээсээ түтгэлзсэн гэлээ. Энэ талаараа тодруулна уу ?

-Би сая нам дээрээ очиж намын гишүүнээсээ түтгэлзэж байгаагаа албан ёсоор мэдэгдээд гарч ирлээ. Мөн МАН-ын Бага хурлын гишүүнээсээ татгалзаж байгаа. Энэ бол шударга бөгөөд зарчмын асуудал. Зарчмыг бусдад тулгах бус өөрсдөө хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс ийнхүү би намаасаа түтгэлзэж байгаа юм. Бизнесийн байгууллагыг удирдах хүн улстөрийн намаас ангид байх тэр зарчмыг би өөрөө манлайлж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • b tuluulul (150.129.140.248)
    za ganhuyggua .mini arai l yu gj bpdoov biznesmeenuidiig
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 59 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 25 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 29 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 30 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 35 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 36 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 39 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 43 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 46 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 50 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 53 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 55 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 56 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 1 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 12 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 25 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 26 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 27 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 28 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 29 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top