x

Ц.Элбэгдорж: Х.Баттулгын өгсөн 178 хуудас материалтай танилцаагүй

Өчигдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "зангиагаа зүүгээд, гутлаа тослоод" АТГ-ыг зорьж, мэдүүлэг өгсөн. Түүнийг мэдүүлгээ өгсний дараа хэвлэлийнхэн тодруулга авсан байна.

-Таныг ямар шалтгаанаар АТГ-аас дуудсан юм бэ?

-Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар дуудаж асуулаа. Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Хуулийн засаглалд монголчууд бүгдээрээ итгэх ёстой гэж л бодож явдаг. Нэгдүгээрт, албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол ирж байх ёстой.

-ШХАБ-ын асуудлаар таны байр суурь энд дуудагдахад хүргэсэн үү?

-ШХАБ-ын асуудлаар асуугаагүй. Миний байр суурь бол Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгаас 178 хуудас материалаа ил болгохыг шаардсан. Одоогоор ил тод болгоогүй байна. Та өөрөө энэ материалтай танилцав уу?

-Би тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Хавтаст хэрэгт хийсэн байгаа. Би Ерөнхийлөгчид 178 хуудас материалаа ард түмэн, хэвлэл мэдээлэлд ил болгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Нууц зүйл байх ёсгүй.

-Та цаазын ялын эсрэг олон улсын хуралд явна гэж байсан. АТГ-т дуудагдсан тань үүнд саад учруулах уу?

-Цаазын ялын олон улсын комисс гэж бий. Дэлхийн конгресс гэж болно. Би тийшээ яваад ирнэ. Санаа зовох шаардлагагүй. Хурдан яваад ирнэ.

-Та яг одоо юунд санаа зовж байна?

-Миний санаа зовж байгаа зүйл бол бид бүхэнд гамшиг учруулж байгаа утааны асуудал байна. Энэ чиглэлээр иргэнийхээ хувьд хийхээр бодож буй зүйл бий.

-АТГ танаас тайлбар, мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болж магадгүй. Та цаашид дуудсан цагт ирэх үү?

-Ирэлгүй яахав. Хуулийн байгууллага асууя, тодруулья гэвэл дуудсан цагт ирнэ. Хаана ч явж байсан хамгийн хурдан ирнэ. Хуулиас, хуулийн байгууллагаас зугтах ямар ч шаардлага надад байхгүй. Яг ийм байдлаар хүн бүр хуулийн байгууллагын ажил хүндэтгэлтэй хандах ёстой. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч.

-Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу байдаг юмаа гэж та хэлж байсан. Хуулийн байгууллагын энэ удаагийн үйлдэлд эмзэглэж байна уу?

-Үгүй үгүй. Хуулийн байгууллага шаардлагатай бол албан тушаалтнуудыг бүрэн эрхийнх хугацаа дууссаны дараа асууж, тодруулга авч болно. Энэ бол хуулийн байгууллагын бүрэн эрхийн асуудал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • bi (83.134.68.74)
    ta jinhen mongoliinhoo tuluu ehluulsen UILSTEI hun,
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 51 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 17 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 21 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 22 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 27 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 28 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 31 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 35 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 38 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 42 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 45 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 46 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 48 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 53 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 4 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 16 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 18 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 19 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 20 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 21 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top