Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт дуудагджээ.
Тэрбээр энэ тухай өөрийн сошил хуудсандаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэсэн байна.