x

Ерөнхийлөгч Х.Баттулга Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжиж өгөхийг хүслээ

АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Клеческийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаад, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 жилийн хугацаанд АНУ-аас Монгол улсад суух Элчин сайд нар тууштай, идэвхтэй ажиллаж ирсэн жишгээр тэдний үйл ажиллагааг үргэлжүүлж, тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Элчин сайд Клечески Монгол улсад суух Элчин сайдаар ирж байгаа нь нэр төрийн хэрэг гээд ардчиллын баянбүрд болсон Монгол улстай бий болсон бат бэх харилцааг цаашид улам батжуулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад захидал явуулж, захидалдаа Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох болоод Монгол улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэх, эмэгтэйчүүдийн ажлын байр бий болох асуудлыг тусгасан нь өдгөө ажил хэрэг болж байгаа талаар ярьж, АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тууштай дэмжиж өгөхийг хүслээ.

Мөн сэргээгдэх эрчим хүч болоод зарим салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр, сууриа илэрхийлж, ярилцсанд ноён Элчин сайд талархал илэрхийлээд яригдсан асуудлуудын хүрээнд ажил хэрэгч хандаж, ялангуяа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бий гэж харж байгаа тул бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 46 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 12 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 16 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 17 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 22 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 23 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 26 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 30 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 33 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 37 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 40 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 41 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 42 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 47 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 16 цаг 58 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 11 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 13 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 14 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 15 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 16 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top