x

Итали технологийг Монголын түүхий эдтэй хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Ром хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцов.

ХААХОУС-гийн Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Даниель Густафсон, ХААХОУС-ийн Дэд ерөнхийлөгч Корнелиа Риктер нартай тус тус уулзалт хийж, эдгээр байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Ч.Улаан Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт НҮБ-ын ХХААБ болон ХААХОУС-гаас үзүүлсэн дэмжлэг тусламж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглээд цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн ХААХОУС-гаас 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг үр дүнтэй гүйцэтгэхэд хоёр талаас бүхий л дэмжлэг үзүүлэхээ дахин нотоллоо.

Сайд Ч.Улаан Ром хотноо ажиллах үеэрээ Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон төдийгүй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгойлон анхаарахаар тохиров.

Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг ээлжийн дагуу энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар боллоо.

ХААХОУС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр сайд Ч.Улаан НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын сонгуульд Европын Холбоо, Франц Улсаас нэр дэвшигч Катерин Желан-Ланэель, Гүрж Улсаас нэр дэвшигч Леван Давиташвили нартай тэдний хүсэлтийн дагуу танилцах уулзалт хийв.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 48 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 14 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 18 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 19 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 24 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 25 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 28 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 32 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 35 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 39 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 42 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 43 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 45 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 50 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 1 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 14 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 15 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 16 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 17 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 18 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top