НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. НИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаан энэ сарын 26-ны 11.00 цагт болохоор болов. Уг хурлаар нийслэлийн шинэ даргыг сонгох ёстой.
Өнгөрсөн 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа өгсөн. Харин нэгдүгээр сарын 16-нд НИТХ зургаадугаар хуралдаанаа хийж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзсан. Энэ тохиолдол хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой байдаг.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаанаа энэ сарын 26-ны 11.00 цагт хийхээр товлолоо.