x

Сайд Д.Цогтбаатар “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн уулзалтад оролцож байна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн өвлийн 18 дахь хуралдаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.02.21/ тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтад оролцож байна.

Уулзалтад бүлгийн гишүүн 23 улсын парламентчид оролцож, бүлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Торгоны замын хүрээний хамтын ажиллагааг хэлэлцэхдээ БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, тус улсын холбогдох төлөөллийг зөвлөлдөх зорилгоор урьж оролцуулж байвал оновчтой байж болохыг тэмдэглэжээ. Мөн Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх саналыг тус тус дэвшүүлсэн байна. Ийм хялбаршуулалтыг Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх гэрээний дагуу дэлхийн түвшинд бүгд хэрэгжүүлэх учиртайг харгалзан олон улсын хуулийн эрх зүйн энэхүү суурийг ашиглан ийм уялдуулсан захиргааны дүрэм журмын жигд хөнгөвчлөлтийг хийвэл дэлхийн худалдаанд үлгэр дууриал болохуйц маш тодорхой дэвшилтэт алхам болох юм гэдгийг онцолжээ.

Мөн уулзалтаар тус бүлэгт гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Итали Улсын хүсэлтийг хянан хэлэлцэж, санал нэгтэйгээр элсүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Торгоны замыг дэмжих бүлэг” нь 2017 онд Минск хотод болсон Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр санаа нэгт орнуудын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 24 гишүүнтэй болж өргөжөөд байна. Монгол Улс нь тус бүлгийг үүсгэн байгуулагч 17 гишүүний нэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 57 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 23 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 27 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 28 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 33 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 34 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 37 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 41 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 44 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 48 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 51 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 53 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 54 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 59 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 10 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 23 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 24 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 25 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 26 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 27 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top