x

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо.

2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Б.Ламжав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл болон Н.Лувсанжав, Г.Чулуунбаатар, Ц.Сарантуяа, Б.Гүнбилэг, П.Амаржаргал, О.Мөнхсайхан, О.Машбат, Д.Гангабаатар нарын зэрэг эрдэмтэн судлаачид үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.

Тэд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй, зэрэгцүүлж хийх, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэгтэй цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа.

Тэдний хэлсэн үг, дэвшүүлсэн санал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй, өнөөг хүртэл хийсэн ажлаа зогсоолгүйгээр тууштай үргэлжлүүлж, улс төрийн эр зориг гаргах нь зүйтэй гэдэгт чиглэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ Ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, албан бичгээр ирэх 7 хоногт багтаан УИХ-д ирүүлэхийг хүслээ.

Эдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүн тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 45 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 11 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 15 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 16 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 21 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 22 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 25 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 29 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 32 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 36 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 40 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 41 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 42 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 47 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 16 цаг 58 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 11 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 12 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 14 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 14 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 15 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top