x

Х.Нямбаатар нар ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, зарим асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэж үзэж, найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байна.  

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,

  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, 

  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,

  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,

  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,

  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,

  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,

  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Бид иргэний нийгмийн байгууллага иргэд олон түмэнтэйгээ уулзаж тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай хуралдуулж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн.

Шударга ёсны асуудал дээр хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг шаардаж байгаа. Төрийн төсвөөс хулгай хийсэн хэргүүдийг шалгаж өгөөч гэж иргэд хүсч байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг үтэр түргэн солихыг шаардаж байгаа учир ээлжит бус чуулганаар холбогдох байгууллагуудын асуудлыг оруулах хэрэгтэй байна. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь хэрэгт холбогдсон хүмүүсийг танихгүй гэж мэдүүлсэн. Аллагыг зохион байгуулсан гээд байгаа нөхөр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд энэ хэргийг шалгах ажиллагаа хууль бус болсон гэж гомдол гаргасан байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон учир энэ хэргийг задлахаас өөр арга байхгүй. Эдгээр асуудлаар төрийн гурван өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх гэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Сүүлийн үед иргэдийн шударга ёсны хүсэмжлэл цаг ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд “Эрдэнэт”-ийн “Стандарт” банктай үүсгэсэн асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах байдал үүсээд байна.

Үе үеийн парламентад нэр дэвшигчид баялагийн санг байгуулна гэдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хуримтлал үүсгэсэнгүй. Социализмийн үед эрэл хайгуул хийгдсэн зөвшилцөх замаар баялгийн сангаа байгуулж, том эдийн засгийн эргэлтийг бий болгох ёстой.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж гаргаад оронд нь орд газруудыг өмчилж авсан олон тохиолдол байгаа. Бодит үр дүнгээ өгнө гаргуулах зорилгоор шаардлага тавьж байгаа. Төр бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар гүйцэтгэх байгууллагад чиглэл өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар Цэц, УИХ, шүүх, иргэний танхим бүгд өөр шийдвэр гаргаад байгаа. Энэ болгоныг эцэслэж, олон түмний эргэлзээг тайлах ёстой. 

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хуулийн байгууллагын дарга нар тодорхой хугацаатай томилогддог. Өөрөө л хүсэлтээ өгөхгүй бол хуулийн хамгаалалттай. Эдгээр хүмүүсийг яаж чөлөөлөх юм бэ. Дахиад хууль санаачилж батлах юм уу? 

Х.Нямбаатар: 

-Прокурорын байгууллагын тухай хуульд Улсын Ерөнхий Прокурор жил бүр хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-д жилд нэгээс доошгүй удаа тайлагнах ёстой гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуульд ч мөн тийм заалт бий. Нэг хэрэг яагаад зургаан жил шийдэгдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг Их хурал хуулийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, тайлагнуулах замаар буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.

Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн асуудалд холбогдсон бүх хүн Монголд байгаа. Гэтэл ямар шалтгаанаар эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа юм шиг шийдэгдэхгүй удаад байгаа юм бэ. Үүнээс үүдэж дараагийн асуудал яригдана.

Түүнээс биш бид Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж УЕП-ыг чөлөөлж, АТГ-ын дараагийн даргыг нэр дэвшүүлэх гээгүй.    

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалт дээр та бүхэн эсрэг кноп дарсан. Ийм үйлдэл гаргачихаад прокурорыг чөлөөлөх ёстой гэж ярих нь ёс зүйд нийцэх үү?

Л.Болд: 

-ЖДҮХС-гийн асуудлыг бид шаардлагынхаа дөрөвт бичсэн. Ждү гэдэг зүйл гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг тогтоох шаардлагатай байна.

Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ. Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ждү авсан. Тэдэнд гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ.

Хэрэв ямар нэгэн шийдвэр гарсан бол бид Их хурал дээр том дайралт хийнэ. Гишүүн биш хүн гэмт хэрэгт холбогдоод шийтгэгддэг, гишүүн та яагаад хамгаалалтад байна вэ гэдгийг бид хатуу тавина. 

Гэтэл ЖДҮ-г зөвхөн Засгийн газрыг унагаах, Их хурлын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал болгоод байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү. Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэдэн төгрөгийн өрний асуудал байгаа вэ. Энэ талаар нарийн мэдээлэл байна уу? 

Ж.Батзандан:

-Байгалийн баялагын асуудал дээр ямар орд хэнд байгааг ард түмэн мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар өдөрт хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдэг нарийн мэдээлэл байхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрээр 160 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ мөнгөний хэмжээ өдөр бүр хүүгээр нэмэгдэж байгаа. Тухайн зээл авсан  аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг хурааж өрийг нь төлөх замаар шийдвэрлэх ёстой. Зээл авсан Ш.Батхүү болон тухайн үеийн Ерөнхий сайд байсан хүмүүсийн хөрөнгийг хурааж Эрдэнэтийн өрийг төлөх ёстой. 

-Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ? 

Х.Нямбаатар:

-НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр НИТХ хуралдана. 

Нэг зүйлийг тодруулж хэлье. УИХ-ын дарга асан М.Энхболдын охиныг шахаж хавчиж, албан тушаалаас нь чөлөөлөх гэж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Би СХД-ийн МАН-ын хорооны дарга. М.Энхболд даргын охин Хулан СХД-ийн МАН-ын хороонд гурван сонгуульт ажилтай. Тэр хүнийг би хувьдаа шахаагүй, өөрөө өргөдлөө өгөөгүй. Ажлаа хийгээд явж байгаа.  

Шаардлага: 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баярт (202.9.43.221)
    ЖДҮ бол албан тушаалаа урвуулан ашиглаж ѳѳртѳѳ давуу байдал олгосон хуйвалдаан авилгаар тѳрийн эрхийг авсан бусдын боломжийг дээрэмдсэн том гэмт хэрэг ард түмэн үүнийг ойлгохгүй гэж бодож тархи угааж байгаа бол Болд чи хол очиж хуц наад мэдрэл чинь солиорсон байна эмнэлэгт үзүүл
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
    • Сараа
      ЖДҮ бол жинхэнэ хууль бус үйл ажиллагаа, гэтэл юу гэсэн вэ энэ хэд чинь арай л оодорч байгаам биш үү
      2019 оны 02 сарын 15
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 11 цаг 0 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 26 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 30 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 31 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 36 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 37 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 40 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 44 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 47 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 51 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 54 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 55 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 56 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 2 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 13 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 25 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 27 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 28 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 29 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 30 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top