x

Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Австрали улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ноён Дэвид Мэтью Восэнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны харилцааны асуудлаар ярилцав.

Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Дэвид Мэтью Восэнийг Монгол улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэж, Монгол-Австрали улсууд хэдий хол оршдог ч бүх түвшний хамтын идэвхтэй харилцаатай байдгийг цохон тэмдэглэсэн юм. Үүний учир цаашид хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, бүх түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Элчин сайдыг хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийллээ.

Элчин сайд Дэвид Мэтью Восэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Элчин сайдын хувьд улс орныхоо ашиг сонирхлыг эрхэмлэхийн зэрэгцээ Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжин, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Элчин сайд Дэвид Мэтью Восэн нар хоёр орны худалдаа, бизнес, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар цаашид Элчин сайд Дэвид Мэтью Восэнд цаг зав гарган, хүлээн авч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 38 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 4 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 8 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 9 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 14 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 15 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 18 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 22 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 25 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 29 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 32 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 33 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 34 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 40 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 19 цаг 50 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 3 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 5 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 6 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 7 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 8 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top