x

Хэнтийн нөхөн сонгуулийн зардлыг МАН гаргах ёстой

Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн хөдөлмөрийн хөлс, мөнгө гэж бий. Ийм учраас УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд зарцуулах санхүүжилтэд иргэд бухимдалтай байна. Учир нь тус тойргоос сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний суудал нь онгойж үлдсэн билээ.

Нэг хүн биеэ зөв авч явж чадаагүй байхад иргэдийн төлсөн татварын мөнгийг түүний онгойсон суудалд зарцуулах нь буруу. УИХ-ын нөхөн сонгуулийн зардлыг өөрөөс нь гаргуулъя гэсэн санал цахим ертөнцөөр хөвөрч байна. Мөн хариуцлагагүй хүний нэр дэвшүүлсэн МАН нөхөн сонгуулийн мөнгийг гаргах ёстой гэсэн үзэл бодол ч гарсаар байгаа.

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүчингийн хэрэгт холбогдож суудал нь онгойж үлдсэн Д.Гантулгыг “Амаа олохгүй” магтаж байсан удаатай. Тухайлбал, тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар нэр дэвшигчдээ хэлэлцэж байхад Д.Гантулга их эрч хүчтэй, өөрийн гэсэн бодолтой залуу үеийн төлөөлөл гээд би дэмжсэн. Түүнийг зурагтаар ярилцлага өгч байхыг нь үзээд би алдаагүй юм байна гэж ойлгосон. Сүүлд нь хэд хэдэн хүнээс түүний талаар асуухад мундаг уран илтгэгч гэж надад хэлж миний бодлыг баталгаажуулсан... УИХ-д хэрэв ороод ирдэг юм бол хажуудаа суулгаж байгаад мэддэг чаддаг бүхнээ шингээнэ дээ...Биднийг явахын цагт залуучууд төрийн ачааг үүрч үлдэг” хэмээн ярьжээ.

Тэгэхээр МАН, хашир бурхи шиг гишүүд нь Д.Гантулгыг ийнхүү өндөр үнэлж УИХ-ын гишүүний мандат өвөртлүүлсэн байна. Тэгвэл МАН энэ хүнийхээ тарьсан балгийг үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн зардлыг гаргах учиртай гэж иргэдийн бухимдах нь аргагүй юм.

Цахим ертөнцөд “Нөхөн сонгуулийн зардал 287.6 сая төгрөг зарцуулах гэнэ. Энэ мөнгө бидний төлсөн татвар. Ийм үнэтэй бандаашны мөнгөний талыг нь болов өөрөөс нь гаргуулъя”, “Бандааш Гантулгын ёс зүйн алдаанаас онгойсон суудалд бас нэг өмбүү мөөрүүлэх гэж төсвөөс 287.6 сая төгрөг зарцуулах хэрэг үү. Хайран татварын мөнгө” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна.

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй. Хаврын чуулганаар батлагдах нь гарцаагүй байх. Тэгэхээр иргэдийн энэ саналыг Сонгуулийн тухай хууль оруулж болохгүй гэх зүйл алга. Өөрийн буруутай үйлдлээс гэмт хэрэгт холбогдож сонгосон тойргынхоо иргэдийг төлөөлөлгүй болгосон УИХ-ын гишүүн, ИХ-ын төлөөлөгчдөөс, сонгуульд нэр дэвшүүлсэн намаас нь нөхөн сонгуулийн зардлыг гаргадаг болъё.

Тэгвэл 2016 оноос хойш нөхөн болон дахин сонгуульд чамгүй мөнгө зарцуулжээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр 2016 оны сонгуулиас хойш орон нутгийн 84 тойрогт дахин болон нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн байна. Одоогоор 46 тойрогт нь сонгууль явуулаад буй аж. 2018 онд нөхөн болон дахин сонгуульд 220 сая төгрөг зарцуулахаар улсын төсөвт баталсан. Үүний 187 сая төгрөгийг нь зарцуулсан бөгөөд 40 сая төгрөг нь үлджээ. Эндээс үзэхэд монголчууд нөхөж, дахиж сонгуульдсаар ээлжит сонгуультай золгож байна. Харин энэ удаад УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах болов. Энэ сонгуулийн өртөг 287.6 сая төгрөг. Тэгэхээр сүүлийн хоёр жилд сонгуульд 474.6 сая төгрөг зарцуулж буй юм.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 57 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 23 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 27 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 28 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 33 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 34 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 37 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 41 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 44 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 48 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 51 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 52 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 53 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 59 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 20 цаг 9 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 22 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 24 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 25 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 26 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 27 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top