x

"Ижлээ идсэн" АН

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын авилгатай хийх тэмцэл замаасаа хазайж АН-ын лидерүүдийг намнах замдаа оров. АН-ын эрх барьж, барилцаж байх хугацаанд хийсэн шийдвэртэй алхам бүр үүний золиос болж байна. Хамгийн түрүүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс эхэллээ.

Эхлээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Сангийн сайд асан С.Баярцогтыг барьж хорив. Араас нь Дубайн гэрээг хийсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ачигдаж байна.

Алдаа, оноотой ч бай энэ хоёр гэрээ, Оюутолгой төсөл ганхаж байсан Монголын эдийн засгийг тогтоон барьж байгаа нь үнэн. Ардчилал, зах зээлд хөл тавьснаас хойш монголчуудыг гуравдагч зах зээлтэй холбосон хамгийн том төсөл, хамгийн том гэрээ хэлцэл гэдэг нь ч үнэн.

Гэтэл МАН эрх бариад энэ гэрээ хэлцлүүдийн улам сайжруулах, дараачийн том төслүүдээ урагш хөдөлгөхийн оронд аль болж бүтэж байгаагаа барьж иддэг хуучин зуршлаараа ажиллаж байна. Гэхдээ МАН ингэж байгаа нь хачин биш, МАН-ын хийж байгаа бүхнийг дуугүй харж, дотогшоо дэмжиж байгаа АН илүү эмгэнэлтэй харагдаж байна.        

Хэрвээ АН эрх барьж байхдаа МАН-ын экс сайд нарыг ар араас нь барьж хорьсон бол тэд ингэж яавч “бөгсөө хавчаад” суухгүй. Намынхаа бүх гишүүдийг цуглуулаад, дан, давхар дээлээ нөмрөөд талбай дээр гарчихсан цагаан хоолойгоор хашгичиж байгаа. Улс төрийн сөрөг хүчин гэдэг тийм л байдаг.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ С.Баярцогтыг сэжигтнээр татсанаа АТГ албан ёсоор зарлаж ч амжаагүй байхад “АН-аас хасав” хэмээн зарласан билээ. “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх эцэслэн шийднэ, шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараагүй байхад хэнийг ч гэмт буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн зарчмаа ч умартсан. Одоо Ч.Сайханбилэгийг ээлж ирж байх шиг.

Болж буй үйл явдалд АН-ыг буруутгах шалтгаан нь хуулийн байгууллагын хийж буй ажлыг эсэргүүцэхэд биш, харин учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд юм. АН ямар ч тохиолдолд “ардчилсан” гэдэг нэрээ авч үлдэхийн тулд улс төрийн болоод хуулийн аргаар хүн хэлмэгдүүлэх, хилсээр гүтгэгдэж, нэр төр нь хохирохоос намынхаа гишүүдийг, нийт иргэдээ хамгаалах, хаацайлан зогсох үүрэгтэй. Ядаж л “Гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэх, цагдан хориход хүргэсэн хангалттай үндэслэл, нотлох баримт байна уу?" гэж асуух, "Гэм бурууг нь шүүх эцэслэн тогтоохоос нааш гэмт хэрэгтэнд тооцож, нийгмээрээ яллаж болохгүй” гэж хэлэх эр зориг энэ намын удирдлагад байх ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (77.195.136.5)
    MAN UURSDIINHUU TUMEN BULHAIGAA NUUHIIN TULD DEER NI AN -IIN HEDEN OLIGARHIUD BAS NEMEGDEED TUMNII TOLGOIG YAJ ERGUULHEE MEDELGUI YAHAV. HASHIR OLON JILIIN TURSHLAGATAI HUMUUS.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Mongol hvv (103.10.22.191)
    Hvrelsvh bolon tvvnii nuhud ulam zorigtoi nam hamaagui hj bna dr n battulga gdg hvn sn demjeed uguh heregtei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.160.79)
    Mash zob shiidber bvgd demjih heregtei Mongolchuud mini hubalznuudiig tvvj ustgah heregtei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.170)
    Заяа хэт нэг талыг барьсан нийтлэл чинь чамайг өөрийг чинь хэн гэдгийг харуулж байна. Баярыг бас барьсныг хараагүй гэртээ зурагтгүй гэх байлгүй дээ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • shu (66.181.161.30)
    mai
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 11 цаг 8 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 8 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 9 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 10 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 15 цаг 43 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 15 цаг 49 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 15 цаг 50 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 15 цаг 57 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 58 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 15 цаг 59 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 16 цаг 0 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 16 цаг 1 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 16 цаг 2 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 21 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 17 цаг 31 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 24 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top