x

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан юм. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон.

Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүд Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томиллоо. Зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн, нууцаар  санал хурааж, олонхын санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ

Б.Баатарзориг багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч.  Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн,аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН С.ЦЭДЭНДАМБА

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бол Самдангийн Цэдэндамба  философич, эрх зүйч мэргэжилтэй, доктор /Ph/ профессор. Төрийн албанд 38 дахь жилдээ ажиллаж буй төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл. 1981-1997 онд  ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС,  Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи /одоогийн Удирдлагын академи/, УИХ-ын дэргэдэх Судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан,ахлах ажилтан, секторын эрхлэгч, багш, ахлах багш, дэд профессор  багш, 1997-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, зөвлөхүүдийн албаны дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалуудыг хашиж ирсэн. 2009 оноос Төрийн албаны зөвлөлд ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2016 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУН

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.  

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.БААТАРСАЙХАН

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Должингийн Баатарсайхан нь  Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст  шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.

Б.Баатарзориг: Зөвд зөөлөн, бурууд хатуу, дутагдалтай эвлэрэхгүй.

Төрийн албан төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл  нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэйгээр ажиллахаар Төрийн албаны тухай хуульд тусгасан.  Тус зөвлөлийн үйл ажиллагаанд төрийн бүхий л шатны байгууллага, нам, олон нийтийн төлөөлөл, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглон хуульчилсан онцлогтой.

Төрийн албаны зөвлөлөөс гарч буй шийдвэрийг заавал биелүүлэх  үүргийг төрийн албаны шат шатны байгууллагууд, албан тушаалтан  хүлээж байдаг. Төрийн албаны тухай хуулиа оны эхнээс шинэчлэн мөрдүүлж эхэлсэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж, шинэ орчин бүрдүүлж, шинэ соёл, шинэ хандлагыг хэрэгжүүлж ажиллах болно гэдгийг шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга онцолж байна. Тэрбээр “Монгол Улсын Төрийн албаны зөвлөл бол төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой.

Түүнчлэн зөвд зөөлөн, бурууд хатуу ажиллана. Зөрчил дутагдалтай эвлэрэхгүй. Олон  түмэн, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” гэдгийг анхдугаар хуралдаан дээр тодотгон хэллээ.

Эх сурвалж: ТАЗ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 56 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 22 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 26 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 27 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 32 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 33 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 36 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 40 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 43 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 47 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 50 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 51 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 52 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 58 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 20 цаг 8 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 21 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 23 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 24 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 25 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 26 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top