x

Авлига өгснийг бус, авсныг шийтгэдэг болъё

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэг зарлиг гаргав. Тэр 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлав. Энэ ажлын хүрээнд авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын  гэмт  хэргийг   хянан   шийдвэрлэх ажиллагаанд  оролцож   байгаа гэрчийг хамгаалах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авахыг Засгийн газарт зөвлөсөн байна.

Эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн баталгааг хангах, шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог боловсронгуй болгохыг зөвлөжээ.

Мөн авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлэхыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, дэмжин ажиллахыг ард иргэдэд хандан уриалсан байна. Зөв!!!

Гэвч авилгатай тэмцэхэд хамгийн их саад болж буй зүйл нь Авлигын эсрэг хууль өөрөө. Хуульд авлига авсан, өгсөн этгээдийг хоёуланг нь шийтгэхээр заасан нь хэргийг илрүүлэхэд хамгийн их саад учруулж байгаа. Авлигын гэмт хэрэг бусад гэмт хэрэгтэй адил ил үйлдэгддэг, гэрч, мэдээлэгч үлдээдэг хэрэг биш. Авилга авсан, өгсөн этгээдээс өөр гэрч үлддэггүй, авлига өгсөн, авсан этгээдийн аль нэг нь гэрчлэхгүйгээр энэ хэрэг илэрдэггүй.

Тиймээс бусад улс оронд авилга авсан, өгсөн этгээдийн аль нэгэнд хуулийн хариуцлага оногдуулдаг, авилга авсан болон өгсөн этгээд аль нэгд нь хариуцлага хүлээлгэдэг, авлига авсан, өгсөн этгээд сайн дураараа мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлагаас чөлөөлдөг хуультай. Харин манайд авсан, өгсөн хоёуланд нь хариуцлага тооцох хуультай учраас энэ хэргийн талаар мэдээлэл ирдэггүй, мэдээлэл ирсэн ч хэргээ хүлээн зөвшөөрдөггүй.

Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “гэмт хэргийн гэрчийг хамгаалах” гэж байгаа бол хамгийн түрүүнд хуульдаа өөрчлөлт оруулж, авлига өгснийг биш, авсныг нь шийтгэдэг болох хэрэгтэй. Өөрөөр авлигын гэмт хэргийн гэрчийг хамгаалах боломжгүй юм.

Б.Цэцэн     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ард (202.21.106.165)
    Энэ бол зөв алхам. Цаад санаа нь бол АН-ынхны МАН-ынхныг чадах гэсэн нэг тактик. Авилга өгөх ажлыг зориуд зохион байгуулна. МАН-ынхан шуналаа татаж өгөөшинд орохгүй байх хэрэгтэй.
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.26.214)
    Хээл хахуул гэдэг нэр томъёо яасан бэ?
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Зөв шүү. Ажлаа бүтээхийн тулд л авлигаөгч байна шүү дээ. Илчилсэн гээд ажлыг минь үгүйсгэх юм бол хэн илчлэх бэ дээ ккк
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.21.106.137)
    Улс төрийн акц хийх гол зэвсэг нь энэ юм ш дээ. Өстөн хэн нэгнээ авилгачин болгож гутаах арга. Нэг хөлсний этгээд хэн нэгэнд авилга өгөөд дараа нь илчилж намнана. Баттулгад ингэж алахаар төлөвлөсөн хүмүүс олон байгаа даа.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
    • Иргэн
      Үүнийг нь Уянга, Мөнхбаясгалан нар хийнэ.
      2018 оны 04 сарын 13
  • ЗОЧИН (112.72.14.67)
    ЭНЭ ХАРИН ЗӨВ САНАА БАЙНА.УГААСАА АВИЛГА АВАГЧ НАР ДАРАМТАЛЖ СЭТГЭЛ САНААНЫ ДАЙРАЛТААР ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БАЙЖ Л АВАХ ЮМАА АВДАГ БОЛСООН
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 10 цаг 59 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 0 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 1 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 2 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 15 цаг 34 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 15 цаг 40 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 15 цаг 42 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 15 цаг 49 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 50 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 15 цаг 51 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 15 цаг 52 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 15 цаг 53 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 15 цаг 53 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 12 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 17 цаг 23 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 15 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top