x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа эх орон нэгт Монголчуудаа, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ 17-р жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, ураг төрлөөрөө учран золгодог эртний сайхан уламжлалтай билээ.

Улиран одож буй шороон нохой жил Монголчууд бидний хувьд ажил өрнөж амьдрал ундарсан жил байлаа.

Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо.

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний бэлэгшээдгээр малчид тариаланчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо 67 саяд хүрч өслөө. Улсын хэмжээнд хураан авсан үр тарианы хэмжээ өмнөх оныхоос 2 дахин нэмэгдэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадлаа.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч унаж байсан бол 2018 онд 6.4 хувьд хүрч эдийн засаг тасралтгүй өсөн дэвжиж байна. Улсын төсөв сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарлаа. Сүүлийн жилүүдэд нэмж чадаагүй байсан цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ.

Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох Нефть боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр болон таван толгойн төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг улсын хэмжээний томоохон дэд бүтэц, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.

Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Энэ бүхэн Монголчууд бидний хамтын амжилт, хамтын бүтээл байлаа.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй нохой жил манай нийгэмд шударга ёсны салхи сэвэлзсэн жил байлаа.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, ард түмэн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх нь улс орны маань хөгжил дэвшлийн үндэс, эрх чөлөөт, шударга ардчилсан нийгмийн бат суурь нь болох учиртай.

Ийм учраас ирж буй гахай жилд Монгол төрд бугласан утаа мананг арилгаж, Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно.

Шинэ он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ хүртээсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он болох болно.

Эх орон нэгт ахан дүүсээ,

Монгол түмний магнайг тэнийлгэх сайхан жил гарч байна. Ирж буй 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай.

Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 55 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 21 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 25 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 26 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 31 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 33 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 35 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 39 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 42 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 46 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 50 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 51 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 52 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 57 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 20 цаг 8 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 21 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 23 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 24 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 24 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 25 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top