x

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад удирдлага болон яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтлаа. Сайдын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн ирж, ажлын амжилт хүслээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Би улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хувь хүний хувьд улс төрийн шийдвэр гаргаж тодорхой хугацааг өнгөрөөсөн. Ямар нэг байдлаар ажлаа хийснээс ажлаа өгч байгаа зүйл биш. Нөхрийг бодсон монгол хүний жудгаар ажлаа өгсөн. Ё.Баатарбилэг сайдад хамт олноо халуун дулаанаар танилцуулан үлдээх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Жил гаруйн хугацаанд бид боловсролын салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан” гээд шинэ сайдад ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг би та бүхнээс хүсэх болно. Салбар бүхэнд асуудал бий. Энэ бүхнийг харж чиглүүлж ажиллах болно. Би нээлттэй, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Амжилтаа ахиулж салбараа хамтдаа өөд нь татахад сэтгэл зүтгэл гарган ажиллахыг хүсье” гэлээ. 

Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ. 

Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, төрийн албанд 20-иод жил ажилласан туршлагатай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 40 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 6 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 10 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 11 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 16 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 17 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 24 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 27 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 31 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 34 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 36 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 37 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 42 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 19 цаг 53 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 6 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 7 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 8 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 9 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 10 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top