ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ажлаа хүлээж авлаа.
Тэрбээр ажлын эхний өдрөө ЗГХЭГ-ын ажилтнуудтай өргөтгөсөн хурал хийж ямар зарчим барьж ажиллахаа танилцуулсан байна. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга нартай нэг бүрчлэн уулзаж үлдэж байгаа богино хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн Банкны Бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа арваад асуудал дээр төвлөрч ажиллана гэдгээ хэлжээ.
Эдгээр асуудалтай холбоотой баримтуудыг нэгтгэж танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Ингэхдээ хугацаа бага байгаа учраас амралтын өдрүүдээр ч дарга нарыг дуудаж ажиллана гэж хэлжээ.
Сэтгэгдэл (1)