Өргөдлийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй залуу гишүүд хамтран утааны эсрэг лобби бүлэг байгуулжээ. Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын 12 гишүүд "Агаарын бохирдлыг бууруулах" чиглэлээр ажиллах юм.
Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн 50 гаруй хувь нь агаарын чанарын стандартаас давсан бөгөөд зарим хэсэгт онц аюултай хэмжээнд хүрэхүйц бохирдолтой болсон. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд "Агаарын бохирдлыг бууруулах" нэрээр 500 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй.
Тиймээс энэ байдлыг халж, бодитой үр дүн, шийдвэртэй ажил хийхийн төлөө нэгдэж буйгаа дээрх 12 гишүүн мэдэгдлээ.