x

Нийслэлийн иргэдээ даатган Гүсүнтүгийн мандал өргөлөө​​​​​​​

Нийслэлийн удирдлагууд жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал, ёсын дагуу өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсүнтүгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй урвуулагч хэмээх шороон гахай жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Сар шинийн баяр бүрээр нийслэлийн иргэдээ даатган мандал өргүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд өнөөдөр нийт нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө мандалаа өргүүлж ном хурууллаа. Ирж буй шороон гахай жилд нийслэлчүүдийн маань ажил төрөл нь бүтэмжтэй, амжилт, бүтээлээр дүүрэн, хөдөлмөр бүтээл ундарсан жил байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ жил мөн нийслэлийн 380 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн жилийг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарлаж, ажлаа эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд соёлын өвийг хамгаалах, түүхийн дурсгалт газруудыг сэргээх гэх мэтээр олон сайхан бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн нийслэлийн хөгжилд дэвшилд үр өгөөжтэй, хүний нүдэнд үззэгдэж, гарт баригдахуйц ажлуудыг хийх болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээв.

Гүсүнтүгийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийнхээ иргэдийн ирэх жилийн буян заяа, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлж байна. Монгол түмэн гахай жилийг элбэг, хангалуун сайн сайхан жил болдог хэмээн ярьдаг. НИТХ болон НЗДТГ-ын зүгээс нийт нийслэлчүүддээ ирж буй шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, элэг бүтэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.

Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг.

Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.12.5)
    Erguu dagznuud.
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 35 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 1 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 5 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 6 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 11 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 12 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 19 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 22 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 26 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 29 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 31 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 32 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 37 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 19 цаг 48 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 1 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 2 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 3 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 4 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 5 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top