УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй 59 гишүүнээс 54 нь дэмжсэнээр Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо.
БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг "Шүүхийн шийдвэрээр ажилд буцааж авах хүмүүсийн асуудлыг одоогоор мэдэхгүй байна. Төрийн ажил залгамж чанартай, тогтвортой байх ёстой. Албан хаагчид нь хариуцлагатай, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ийм зарчмыг баримталж ирсэн. Үүнийхээ дагуу ажиллана" гэв.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.