УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдийн 88.1 хувь нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Засгийн газраас,
-
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад,
-
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.