УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан болж байна. Хуралдаанаар сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар товлон баталлаа.
Үргэлжлүүлэн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явуулах зардлын хэмжээг хэлэлцэж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга, БСШУС, ЗТХ-ийн сайд нарыг томилж, намрын чуулганыг хаах юм.