УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов болон ЗГХЭГ-ын дарга, БСШУС, ЗТХ-ийн сайд нарыг томилж, намрын чуулганыг хаах юм.
2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалал:
-
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
“Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;
-
Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Сэтгэгдэл (1)