УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Я.Содбаатарыг чөлөөлөхийг, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар сайд Ц.Цогзолмааг огцруулахыг тус тус дэмжсэн юм.
Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 40 нь буюу 71.4 хувь нь Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжлээ. БСШУС-ын дараагийн сайдыг Цагаан сараас өмнө томилно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.