Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай байх тул цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Уг саналыг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12:00 цагт хэлэлцээд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.
Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа“ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пионеринг интернешнл“ компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт шалгаж байна. Энэ хэрэгт мөн түүний төрсөн дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.