УИХ дахь МАН-ын бүлгийн хурал сая өндөрлөж, УИХ-ын даргад нэр дэвшигчийн асуудлаар шийдвэрээ гаргалаа. МАН-ын бүлэг УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжлээ. Энэ талаар бүлгийн дарга Б.Тогтохсүрэн мэдээлэл хийв.
Б.Тогтохсүрэн: МАН-ын бүлийн хуралдаан 70 орчим хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар Г.Занданшатарыг дэмжсэн. Мөн бид цаашдаа 37:27 гэж хоёр хуваагдаад байсан МАН-ын бүлгийн гишүүд эв эеийг хичээж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог сайжруулах, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр ахиц гаргаж ажиллах ёстой гэдэг асуудлыг бүлгийн гишүүд ярьсан гэлээ.
Маргааш өглөө ТББХ хороо хуралдаж, түүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилно.
Сэтгэгдэл (1)