x

Ерөнхий сайд “ЭТТ” ХК-ийн ноогдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан иргэдэд олгох үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон "Эрдэнэс таван толгой" ХК-ийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүн бүр Монгол хүн болж төрснийхөө хувьд байгалийнхаа баялгаас хүртдэг байя. Эхний алхам нь "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн ногдол ашгийг олгох явдал. Ногдол ашгийг монголын ард иргэдэд олгох ажлыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж хийх нь зүйтэй. Үүнийг хууль, тогтоомжийн хүрээнд маш сайн зохион байгуулах хэрэгтэй. "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн удирдлагуудад баяр хүргэе. Маш сайн ажиллаж байна. Өр ширэндээ баригдсан байсан ТӨҮГ, байгууллагыг үйл ажиллгааг нь жигдэлж, улмаар 720 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Одоо ашгаасаа иргэддээ хүртээх хэрэгтэй. Бид цаашдаа ч ашигт малтмалаас олсон орлогыг хувиарлах бодлого баримталж ажиллах нь зөв гэж үзэж байгаа.

Энэ бол бэлэн мөнгө тараалт биш харин байгалийн баялагаас иргэн бүрт хувь хүртэх боломж олгон төр үүргээ хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Энэ нь ч Монголын ард түмний амьжиргаанд, амьдралд ач тусаа өгнө. Байгалийн баялагийнхаа үр шимээс ард иргэд нь хувь хүртдэг энэ ажил гахай жилийн нэгдүгээр улиралд бодит болж биелэлээ олоосой, жишиг болон тогтоосой гэж бодож байна. Энэ бол том ажил. Засгийн газар үүнийг эхлүүлэх ёстой.

Стратегийн ордууд, байгалийн баялагтаа монголын ард түмэн эзэн байх ёстой гэж бид үзэж байгаа. Байгалийн баялагийг цөөхөн хэдэн хүн, гэр бүл эзэмшихийн оронд ард иргэд баялагтаа эзэн болох хэрэгтэй, олон зуун мянган иргэд ч үүнийг шаардсаар байна” хэмээн ярьлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 50 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 17 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 21 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 22 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 27 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 28 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 30 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 35 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 38 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 41 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 45 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 46 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 47 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 52 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 20 цаг 3 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 16 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 18 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 19 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 19 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 20 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top