x

УИХ-ын даргад горилогсод

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх сурагтай зэрэгцэн, дараагийн даргаар хэнийг сонгох талаарх таамаг улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд яригдах болсон. Хуулийн дагуу УИХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-д оруулах ёстой. Харин эцсийн шийдвэрийг гаргах УИХ-ын гишүүдийн зүгээс МАНАН-д байгаагүй хүнийг томилох нь зохимжтой гэдгийг хэлж байгаа. Хэдийгээр тэдний энэ шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй ч УИХ-ын найман гишүүний нэр дараагийн даргад яригдаж байна.

Тэдний нэг болох Шадар сайд Ө.Энхтүвшин 2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан УИХ-д дөрвөн удаа сонгогдсон ахмад, туршлагатай гишүүдийн нэг. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хамгийн боломжтой хувилбар гэж ярьж байсан. Гэвч хуульчид түүнийг УИХ-ын дарга болох боломжгүй хэмээн мэдээлээд буй. Учир нь тэрбээр 2004-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр огцорч байжээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар томилох нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн тайлбарлаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хувьд ч улс төрийн туршлагатай, тулхтай гэгддэг гишүүдийн нэг. Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий.

Харин саяхан болсон Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг түүнийг УИХ-ын дарга болох замд саад болох бололтой. Парламентад долоо дахь удаагаа сууж, Үндсэн хууль батлалцаж явсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд бас л байж болох хувилбар. Харин тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “27 жил хуримтлагдсан асуудлаа эргэн харж, хууль эрх зүйн орчин ялангуяа төрийн тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байгаа учир түүнд нь нэмэр болохоор энэ парламентад орж ирсэн 76 гишүүний нэг” хэмээн өөрийгөө тодорхойлсон.

Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр хүчтэй яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж, тэр дундаа Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсыг гадаад дотоодод төлөөлөх чадвартай хүн гэж харж болно. Залуу гишүүдийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр таамаглагдаж байгаа.

Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь парламентад анх удаа сонгогдож байгаа ч МАН-ын даргын сунгаанд өрсөлдөж, УИХ-ын даргыг огцруулах тэмцэлд гар бие оролцсон “амбиц”-тай нэгэн гэгдэж буй. Ямартай ч дараагийн УИХ-ын даргын суудалд эдгээр гишүүн горилж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл зөвшилцөж чадвал өнөөдөр ч шинэ УИХ-ын даргатай болох боломжтой.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (51.15.79.174)
    хилийн цэрэг хил давсан ноцтой асуудал гарсан хууль зүйн сайд огцрох ёстой
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 46 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 12 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 16 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 17 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 22 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 26 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 30 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 33 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 37 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 41 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 42 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 43 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 48 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 19 цаг 59 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 12 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 14 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 15 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 15 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 16 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top