УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний албанаас татгалзаж, хүчингийн гэх хэрэгт шалгагдаж байгаа.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас түүнийг саатуулан шалгах саналыг ирүүлсэн байна. Энэхүү саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр буюу өнөөдөр 13:30 минутаас хэлэлцэхээр хурал товлогдсон байна.