x

Их хурал М.Энхболдыг чөлөөлж байх зуурт шүүх С.Баярцогтыг суллалаа

Сүүлийн хэдэн сарын турш олны анхаарлын төвд байж, УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан нэгэн “асуудал” өчигдөр шийдэгдлээ. Учир нь өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь М.Энхболдыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг өгсөн байна.

Нийтээрээ энэ зүгт харж байхтай давхцан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгэн шийдвэрийг гаргалаа. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж байсан юм.

Өнгөрсөн 2018 оны дундуур түүнийг нэг cap гаруй цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаж байлаа. Харин энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчаар татагдсан Сангийн сайд асан С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “...Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэж мэдээлж байв.

Мөн энэ сарын 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “... Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан байдаг.

Үүний дараа гэрээ байгуулагдан хэрэгжиж, гэрээ хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орсон. Энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Ингэхээр С.Баярцогт “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч байсан нь тогтоогдож байна гэсэн үг. Гэтэл чоно борооноор гэдэг шиг бүх нийтээрээ УИХ-ын дарга М.Энхболд огцрох эсэхийг харж суусан тэр цаг дор С.Баярцогтыг суллаад явуулжээ.

Ер нь бол Монголын шүүхээр хувьцаа эзэмшигч асан, гэрээг нь баталж өгсөн С.Баярцогтыгоо суллуулсан “Рио Тинто”-гийн бяр хүч, нөлөө манай улсын хууль шүүхийн байгууллагад маш их юм гэдгийг мэдрүүлэв.

Хамгийн гол нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө “Рио Тинто” компанийн хувьцааг худалдаж авсан. Дараа нь өөрөө “Рио Тинто”-той Монголын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хэрэгжсэний дараа хувьцааг үнэд орсны дараа бусдад арилжаалж, өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон. Энэ нь АТГ-ын шалгалт, прокурорын хяналтаар тогтоогдсон. Тиймээс яллагдагчаар татагдсан С.Баярцогтыг сулласан шүүх байгууллага юу хийж байгаагаа бодсон эсэх нь сонин байна.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (174.234.133.26)
    Худлаа хорьсон болоод сулладаг зуршлаа болих хэрэгтэй❗️
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.11.114)
    Шударга бус шүүх чоно борооноор гэдэг шиг сиймхий ашиглаж хулгайгаар ажилдагийг болиулах хэрэгтэй. Хэн гэдэг шүүгч ингэж хулгайч новш шиг ажилж байгааг судалж бүртгэж новшнуудыг ажлаас нь хөөхийг шаардаж байна
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.11.114)
    С.Баярцогт төрөөс хулгайлсан мөнгөөрөө Рио - Тинтогийн хувьцааг худалдаж авсан юм бол маш их мөнгө хулгайлждээ олон сая $ - оор нь хулгайлсан байна. Эсвэл Рио - Тинто урьдчилж хувьцаа эзэмшигч болгож өөртөө ашигтай гэрээ хийхийн тулд хахуульдсан байна. Ийм урвагч новшийг шоронд хатааж байж үнэнийг нь хэлүүлэхгүй гадуур байцааж эрхлүүлэхээр яаж үнэнээ хэлэх вэ дээ. Урвагч хулгайчийг яс арьс болтол нь хорьж үнэн үгийг нь хэлүүлэх хэрэгтэй. Шүүхээс шударга байхыг шаардаж байна
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Zochin (66.181.161.122)
    Genkogiin ajil suuliin uyed niitiig hamarsan sensatsi dunduur genko hulgaigaa nuuh argad garshjee tumur zam et-n 49% geh met
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (223.39.191.182)
    чоно борооноор
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 13 цаг 39 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 14 цаг 5 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 14 цаг 9 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 14 цаг 10 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 14 цаг 15 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 14 цаг 16 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 14 цаг 19 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 14 цаг 23 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 14 цаг 26 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 14 цаг 30 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 14 цаг 33 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 14 цаг 34 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 14 цаг 35 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 14 цаг 41 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 19 цаг 51 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 20 цаг 4 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 20 цаг 6 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 20 цаг 7 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 20 цаг 8 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 20 цаг 9 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top