УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, албан тушаалаас нь чөлөөллөө.
Асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан: "Ерөнхийлөгчийг ажлаа авснаас хойш оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. Харамсалтай нь нийгмийн сайн сайхны төлөө байж чадсан уу. Үүнийг л зайлуулчихвал Монгол сайхан болно гээд байгаа. Харж л сууя. Дараагийн хүн нь хэн бэ?
Яасан ховхорч, ханзарч болдоггүй суудал вэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал аз од тоглуулж байгаа юм шиг юм боллоо. Нэг нэвтрүүлэгчийг солихын тулд яасан их юм болдог юм бэ. Ангийн даргад хамгийн шударга зөв хүнээ тавьдаг.
Энэ хүнийг ёс зүйн хувьд Монгол түмнээс уучлал гуйх болов уу гэж их харлаа. Буусан эс буусан ч энэ хүн уучлал гуйх ёстой.
Тэр нэг бичлэгийн төгсгөлд та үг хэлээч гэхэд “Би цээжлээгүй байна” гэж байсан. Мөн тэр бичлэг дээр нэг эмэгтэй байгаа. Ард түмнийг цагаан цаас гэсэн. Тэр эмэгтэйг хэн бэ гэдгийг зарлатал шаардах ёстой. Мөн цаана нь үг зааж өгч, нэвтрүүлэгч болгодог хүн нь хэн бэ. Та нар үнэнд ялагдаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)