УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, санал хураалтаар УИХ-ын даргаас чөлөөллөө.
Нууцаар санал хураалт явуулж, санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөв.
УИХ-ын шинэ дарга томилогдох хүртэл дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг удирдан явуулна.
М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнийхөө дараа чуулганы индрээс үг хэллээ.