x

ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтаар байнгийн хорооны гишүүдийн санал тэнцлээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын дарга М.Энхболд: Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг холбоотой юу гэж байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийг хувьчиллаа гэж мэдэгдэж байсан.

Би 49 болон 51 хувийг аль алиныг нь шалгах гэсэн байр суурьтай байгаа. Эрдэнэт үйлдвэрийг Сингапурын компанид зарах гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнийг надтай холбож, энэ асуудлыг шийдэгдтэл ажлаа өгөхгүй байна гэж худал мэдээлэл тарааж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг байр сууриндаа байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хамгийн тогтвортой ажиллах ёстой. Гэвч орж ирж байгаа тогтоолын төсөл бүрхэг агуулгатай байна. Олонхоороо л огцруулж байвал тухайн хүн нь сайн байна уу муу байна уу хамаагүй. Их хурлын даргыг огцруулах үндэслэл байхгүй. Олонхид таалагдаагүй бол гарын үсэг зураад огцруулах болж байна. Энэ бол маш буруу жишиг тогтоосон явдал. 2020 оны сонгуулиар олон төлөөлөлтэй парламенттай болбол яах вэ. Энэ дээр байнгын хорооны даргын саналыг сонсоё. 

“Чөлөөлөх тухай үндэслэлийг албан ёсоор тавьж” гээд байгаа. Албан ёсоор гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс асууя. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Би өмнө нь хариулчихсан. Гишүүд хуулийн дагуу тогтоолын төсөл оруулж ирсэн байна. Энэ асуудлыг дараа Их хурлын дарга ямар хэмжээнд спикер гэдэг рүүгээ дөхөх, яаж парламентын дархлааг тээгч байлгах вэ гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Бид УИХ-ын дарга хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. 60 тэрбумын бичлэг олдсон. Ийм бичлэг олдсон болохоор ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Хэд хэдэн удаагийн жагсаал цуглаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсны дараа өнөөдөр тогтоолын төсөл өргөн бариад байна. УИХ-ын 40 гишүүн тогтоолын төсөл өргөн барихаар байсан ч З.Нарантуяа гишүүн томилолттой ажиллаж байгаа тул 39 гишүүн өргөн бариад байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: "60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх даргад танилцуулсан тухай яриа байдаг. Нэгэнт шүүх тогтоогоогүй зүйлээр нэгнийгээ буруутгаж байгаа бол бид адилхан байх ёстой. Сү.Батболд, Л.Болд гээд бүгд МАНАН-гийн Засгийн газарт байсан. Үнэхээр шударга байя гэвэл Монголын нийгэмд асар их зүйл байна. Өнөөдөр 700 тэрбум төгрөг ч байхгүй. Төмөр зам ч байхгүй л байна. ЖДҮХС-аас зээл авсан зүйл нийгэмд үнэн дургүйцэл төрүүлж байна. Өнөөдөр манай Ерөнхий сайд ард түмнийхээ итгэлийг алдахаас айдаг гэдэг. Гэтэл манай нам итгэл алдчихсан" хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх хуультай бөгөөд энэ удаад цаасаар нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн олонхи нь дэмжсэнээр цаасаар нууцаар санал хураалт явуулах болов. 

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүнээс М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахыг дэмжсэн найм, дэмжихгүй найм, хүчингүй нэг саналын хуудас гарсан юм. Хүчингүй саналын хуудас нь хоёр удаа дугуйлсан байна.

Байнгын хорооноос УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн саналын томъёолол УИХ-д оруулахаар болсныг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.

Ингээд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг яг одоо Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 5 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 31 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 35 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 36 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 41 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 42 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 45 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 49 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 52 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 56 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 18 цаг 0 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 1 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 2 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 7 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 18 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 32 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 34 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 34 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 35 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top