x

“Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголын зэс”-ээс шилжсэн гэв

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

Тэд талбай дээр өлсгөлөн зарласан иргэдийн тухай болон УИХ дотор “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлэг байгуулсан тухайгаа, мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь зарагдсан тухай мэдээллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 25-нд УИХ-ын даргыг чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлсэн ч янз бүрийн арга саам хайгаад уг асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулсан. Энэ нь нийгэмд маш их бухимдал үүсгэсэн. Бидний 39 гишүүн ч гэсэн нэлээд сэтгэл дундуур байна. Хамгийн гол нь талбай дээр 15 хоног тэмцэж байгаа олон зуун иргэдэд энэ бол үнэхээр хүнд цохилт болсон байна лээ. Тиймээс тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн. Бид хэдий мягмар гаригт асуудал шийдэгдэнэ гэдгийг учирласан ч эхлээд 7 иргэн дараа нь 5 иргэн өлсгөлөн зарлаад байна. Энэ хүмүүс дотор 69 настай ахмад хүн байна. Эрдэнэтээс ирсэн нэг ахмад 60 гаруй цаг өлссөнөөс бие нь муудаад эмнэлэгт хүргэгдээд байна. Гэвч тэмцлээ зогсоохгүй гэж байгаа. 40 гишүүн бичиг бариад, Ерөнхийлөгч хууль санаачилж батлуулаад байхад арга саам хийгээд алх атгаад суугаа, ард түмний төрийн эрхийг авчихсан нөхөр маргааш буухгүй бол бид ч бас маргааш өлсгөлөн зарлаж буй иргэдтэй нэгдэнэ. Тиймээс маргааш шийдвэр гарах хүртэл өлсгөлөнгөө зогсоохыг уриалж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бид Монголын байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил хууль бусаар худалдан авсныг УИХ-ын гишүүд тэмцэл өрнүүлж Монголын төрд авсан. Мөн Тавантолгойн орд газрын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллароор олгох гэж байсныг мөн зогсоосон. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гадны компаниуд шаардлагатай баримт, материалыг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна. Энэ материалиудыг гаргаж өгөхгүй бол ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт үнэн бодит гарахгүй. Тиймээс бид УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байна. Монгол Улс баялагтаа эзэн болсон тохиолдолд нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бүлгийн зүгээс нэн түрүүнд хууль, шүүхийн байгууллагуудад өргөсөн тангараг, эх орондоо үнэнч, улс төрчдөөс хараат бус хүмүүсийг ажиллуулах болно. Мөн бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаж, Монголбанк, Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг гадны компанид худалдсан тухай мэдээллийг шалгасан. Энэ мэдээлэл үнэн.

Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч компани Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатын байгууллагаар хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг батлуулжээ. Тодруулбал, Сингапурт үүсэн байгуулагдсан компанийг эзэмшигч 1995 онд төрсөн Б.Номуундарь гэх охин байна. Энэ хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан гэв. УИХ-ын дөрвөн гишүүн өнгөрөгч баасан гаригт мөн хэвлэлийн бага хурал зарлаж, “Монголын зэс” компанийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингэпурын компанид зарах шийдвэр гарсан хэмээн мэдээлсэн билээ. Харин энэ удаа тус компанийн эзэмшигч нь 24 настай Монголын иргэн байгаа талаар мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Болд (202.9.43.23)
    та нар өөрсдөө бухимдал үүсгээ биздээ урвагч нараа
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зайлаа (202.126.89.84)
    Өдөр болгон яргай загас идсэн тарган гахайнууд өлсөж чадах уу
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 57 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 23 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 27 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 28 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 33 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 34 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 37 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 41 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 44 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 48 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 51 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 52 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 53 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 59 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 9 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 22 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 24 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 25 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 26 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 27 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top