x

Гишүүдийг тойргийнх нь сонгогчдын саналаар эргүүлэн татах хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсэг зурвал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төсөл санаачилснаа мэдээллээ. 

С.Эрдэнэ: УИХ, эрх баригч нам, улстөрчид маш хариуцлагагүй, амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчдөг бөгөөд сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн билээ. Түүнчлэн өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан гэв. 

Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга иргэдийн уг саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх аж.

Тухайлбал, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй ажээ. 

Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон үндэслэлд тулгуурлаж, олон оронтой харьцуулсан судалгаанд үндэслэн боловсруулсан гэдгээ АН-ын дарга С.Эрдэнэ онцоллоо. 

Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларусьт 20 хувь гэгчлэн хуульчилсан байдаг байна. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйл буюу "Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам"-д "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" нэмэлт заалт оруулахаар санаачилсан байна. 

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.6-р заалтуудад дурдсан үндэслэлүүд

  • 6.6.1. нас барсан;

  • 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

  • 6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

  • 6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

  • 6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан,

дээр сонгогчдын 1/3-ын гаргасан санал гарын үсгээр баталгаажвал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Байнгын хорооны дарга УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ зэрэг заалтуудыг оруулж байгаа аж.  

Мөн Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргаж, гарын үсэг зурсан иргэдийн жагсаалтыг хамгийн сүүлд болсон сонгуульд санал өгсөн иргэдийн нэрстэй тулгаж, 60 хоногийн дотор баталгаажуулж өгөхөөр тусгажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.21.141)
    ЭНЭ БАХ МЭЛХИЙ С.ЭРДЭНЭ ЧИНЬ "АН"- ын ДАРГА БАЙХАА БОЛЬЧИХСОН ЮМ УУ... "АН"-ын ДАРГА энэ БАХ"-аас арай дээр хүн болоосой.. ккк
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Төв аймаг (49.0.213.116)
    ЭНЭ ЗӨВ САНАЛ ДЭМЖИЖ БАЙНА.ЭНЭ САНАЛ ДЭМЖИГДВЭЛ ТӨВ АЙМГИЙНХАН ХАМГИЙН ТҮРҮҮНД А.СҮХБАТЫГ ЭРГҮҮЛЖ ТАТНА
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 6 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 32 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 36 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 37 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 42 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 43 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 46 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 50 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 53 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 57 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 18 цаг 0 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 1 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 2 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 8 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 18 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 33 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 34 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 35 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 36 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top