x

“МАНАН” байгуулагдсан түүх ба зарчмын гажуудал

"Манан" гэх нэр томьёог Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрийн хэллэг болгож оруулж ирсэн. 2012 оны үйл явдлаас хойш. Харин МАН-АН буюу Монголын хоёр том нам нийлж төрийн эрх барих тохироо хийж Засгаа байгуулж эхэлсэн түүх нь 2004 он.

Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН болсон улс төрийн хүчний Лидер Н.Энхбаяр өөрөө "МАНАН"-гийн үндсэн эх баригч, зохиогч болж мөн тухайн үеийн Эх орон - Ардчилал эвсэл УИХ дээр бүлэггүй болж улмаар "62-ын бүдүүн бүлэг" гэгч байгуулагдаж байлаа.

Хамгийн сонирхолтой нь тухайн үеийн АН-ын дарга нь УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга болж "МАНАН" анхлан мэндэлсэн байдаг. Бодоод үз дээ АН-ын дарга нь нөгөө намынхаа УИХ дахь бүлгийн дарга Идэвхтэн гэж хүний дор орж байлаа шүү дээ.

Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди байлаа. УИХ-ын дарга нь Н.Энхбаяр болж дараа жил нь Ерөнхийлөгч болох бэлтгэлээ базаав. Харин Ерөнхий сайд нь Ц.Элбэгдорж, сангийн сайд нь Н.Алтанхуяг. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж их улс төрд МАШСН-ын нэр дээр, Эх орон эвслийн квотоор УИХ-ын гишүүн болж байлаа.

Энэ бол МАН, АН хоёр нэг "Хөнжилд" орж хариуцлага, хяналт гээчийг ирээдүйд умартах эхлэлээ тавьсан түүх.

2008 онд МАН-д буюу тухайн үеийн МАХН-д дангаар Засгаа байгуулах боломж, тоо бүрдсэн байв. Аймшигт 7 сарын 1 болсон сонгуулийн жил. Гэсэн ч дахин МАНАН байгуулав. Тэргүүн шадар сайдаар нь хожмын АН-ын лидер Н.Алтанхуяг очлоо. Тухайн үед түүний баг байсан С.Баярцогт Сангийн сайдаар томилогдов. С.Баяр Ерөнхий сайдын хувьд "Таван төгөлдөршил"-өө зарлав. МАНАН-гийн гэх Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулав.

2012 онд АН олон суудал авсан ч дангаар засгаа бүрдүүлэх олонх болж чадсангүй. Дахин МАНАН ба МАХНАН үргэлжлэв.

2004 оноос хойш өртөөлчилсөн хамтарсан Засгууд болох МАНАН-гийн түүх 2016 онд De Jure тасалдав. Гэвч De Facto 12 жил үргэлжилсэн МАНАН-гийн хэлхээс түрийвч, ашиг сонирхол, улс төрийн байр сууриараа олон янзын төрхтэй орооцолдсон намаг болж хувирав.

Өнөөдөр нэг МАНАН-гийн эсрэг харагдах байдлаараа өөр нэг МАНАН-гийн тэмцэл өрнөв. Намын харьяаллаар харвал шүү дээ.

Гэвч МАНАН гэх ойлголт нь зөвхөн МАН+АН гэсэн ангиллын утгаас хальж, хууль шүүх дээр давуу талаа хадгалах хөрвөх чадвартай, янз бүрийн "хонгилтой", тэр нь хуулийн, хар пиарын гэх салаа замуудтай улс төрийн тэмцлийн талбар болж хувирав. Хамгийн заваан нь улс төрчид хувийн дайсагналдаа төрийн, даа ялангуяа хууль хүчний байгууллагыг ашиглаж эхэлсэн.

Сонгодог парламентын засаглалтай орнуудад эвслийн, хамтарсан засаг байгуулж болдог ч нам дамжин хулгай хийдэг, хяналт, тэнцвэр байхгүй ийм нөхцөл байдалд орох нь ховор.

Өнөөдөр МАНАН-г устгая гэж байна. Энэ ойлголтын цаана хулгай луйвраа зогсооё гэсэн утга явж байна. Тэгвэл үнэхээр тэрхүү хулгай луйврыг зогсоохын тулд наанадаж ХУЛГАЙГ АНГИЛАЛГҮЙ УСТГАХ зарчмыг барих ёстой.

Жишээ нь 60 тэрбум, ЖДҮ-гийн дээрэм, нэмэх нь бусад тендер концесс, Эрдэнэт, Таван толгойн асуудлууд... Бүгдэд нь хуулийн дагуу шалгалт явуулж хариуцлага тооцох. "Танай талын хулгай", "Манай талын хулгай" гэж нэгийг хаацайлж, нөгөөг довтлохоос илүү бүгдийг нь нэг мөр шийдэх.

1. М.Энхболд ажлаа өгөх нь тодорхой болж байна. Тэрээр нэг зэрэг УИХ-ын гишүүний ажлаа ч хамт өгч буруу зөвөө хуулиар шалгуулах ёстой. Хэрвээ УИХ-ын даргаас буух төдийнхнөөр асуудал намжвал өнөөдрийн тэмцэл жинхэнэ шударга ёсны төлөө биш, эх оронч төрхөөр халхавчилсан сандал суудлын тэмцэл болж хувирна.

2. МАНАН-г эсэргүүцэж буй хүмүүс дахин яаж МАНАН, Хонгил байгуулахгүй, эзэмшихгүй байх вэ гэдэг логикоо гаргаж тавих хэрэгтэй.

3. УИХ-д олон сонгогдож, Сайд даргын суудлыг он удаан жилээр эзэлсэн МАНАН-гийн бүх үед хариуцлагатай алба хашиж ирсэн хүмүүс нам харгалзахгүй 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ сайн дураараа зарла. Үгүй бол цаг үе түрнэ гэдгийг ухаар.

4. Улсын ТОП түвшний шийдвэр гаргах хүрээнд ажиллаж байсан, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан хүмүүс дахин "эргэн ирэлт" хийж төр самралцахгүй байх.

5. Бид хуультай оронд амьдарч байна. Харин хуулиа алагчлан биелүүлэх, хэрэгжүүлэх ажлыг эгнэгт зогсоох.

6. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шинээр тодрох УИХ-ын дарга нар Засаглалын тэнцвэртэй байдлын горимыг сахиж, нэг нэгнийхээ халаасанд ордог түүхийг дуусгах. Мөн улс орны хэмжээний хөгжлийн концепц тодорхойлж "АЖИЛ" хийх. Сандал суудлын хэрүүл, өс хонзонгийн шинжтэй явуулга, үзэгдэлд автахгүй, сарнихгүй байх.

7. Улс төрийн намууд яаралтай шинэчлэгдэх. Үзэл баримтлалаа ойлгомжтой, товч, дүрмээ ил тод болгох. Шинэ үеийг нээлттэй оруулах. Цэвэр, хууль бус зүйлд хутгалдаж байгаагүй, популист биш, уул уурхайн болон ашиг сонирхлын зөрчилтэй бизнестэй хутгалдсан хүмүүсийг дэвшүүлэхгүй байх. Мөнгөний хамаарал, хүсэл шунал бага хүмүүсээ дэмжих.

8. Монголын хөгжлийн стратегийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид нэн даруй нэг мөр тодорхойлж байнга шинэчилж байх.

9. Ирэх сонгуульд аль нэг нам олонх болохгүй бол аягүй бол МАНАН дахин байгуулагдаж болзошгүй. Тийм тохиолдолд намууд хамтарсан ч, нам дамжсан хулгайн бүлэглэлд орогнох зай үлдээхгүй байх.

10. Сонгогчид мөнгө сарвайсан улстөрчдийн өөдөөс зоригтойгоор дунд хуруу гаргаж, эрүүл сонголтын төлөө тэмцэж чаддаг байх. Санал худалдан авах гэсэн оролдлого болгоныг таслан зогсоох ухамсар, үнэт зүйл дээр бат зогсох.

Иргэд, олон нийт илүү мэдээлэлтэй нийгэмд шилжихийн хэрээр ил тод байдалд тэнцэхгүй улстөрчид моодноос гарах болно. Зарчим барьдаггүй хүмүүс түр зуурын үзэгдэл болно.

С.Эрдэнэболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.32.211)
    Одоо төрийн удирдлагад МАНАН бараг алга даа .МАН дангаар төр барьж байгаа үед нийлж Хуйвалдахыг зогсоох цаг нь ирсэн.Энэ цаг мөчийг зөв ашиглаж цаана нь гарах хэрэгтэй.Харин мананд манарч байсан олон хуучцуул Хүрэлсүхийн талд ч Энхболдын талд ч байналдаа.Хүрэлсүхийн амлалтын дабаан дор МАНАН гийн буянаар хөрөнгөтөн болсон олон хүн байна.Тэд эвгүйдвэл хаашаа ч нэгдэж мэдэх хүмүүс.Тэхээр МАН ын талаас гарч ирсэн залуучуудыг АНтын залуустай мөр зэрэгцүүлж Гаргаж чадвал нэг удаа ч болов ард бид нар нуруу амарна.Тиймээс одоо их хурлын даргыг эрмүүн сэтгэлгээтэй залуучуудаас гаргах санаа иргэдийн дунд их байна даа.Энхтүвшин ч юм уу Н,Энхболд ч юмуу аль ч хэрэггүй дээ.Бүгд Энхболдын хойчийг залгамждана.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.32.211)
    Манан бол аль 2000 оноос улбаатай.Хоёр намынхан дээгүүрээ сүлбэлдэж ажлаа амжуулж МАХН дураар туйлж байх үеэс эхлэлтэй.2000 оноос албан ёсоор нийлж ажиллаж байхдаа нийлж идэж байсан.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 49 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 15 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 19 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 20 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 25 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 26 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 29 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 33 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 36 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 40 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 43 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 45 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 46 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 51 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 2 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 15 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 16 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 18 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 18 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 19 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top