x

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гарсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар ээлжит мэдээллээ хийлээ. Өглөө УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг өргөн барьсны дараа мэдээлэл хийж, уг асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй бол чуулганы хуралдааныг бойкотолно хэмээн мэдэгдсэн ч УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу өнөөдөр хэлэлцэх боломжгүй тул ирэх мягнмар гаригт нэгдсэн чуулганыг хуралдуулна гэсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дагуу чуулганаар хамгийн эхэнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын зүгээс “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн. Гэвч хууль өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн учраас “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн редакцад сэтгүүлээ хуулийн дагуу яаралтай хэвлэхийг шаардаж байна. Сэтгүүлийг хэвлэхэд нэг цагийн хугацаа хангалттай. Ингэж хойшлуулж аргацааж байгаа нь ямар нэгэн зорилготой гэсэн хардлага төрүүлж байна гэв. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-"Монголын зэс корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асууллга тавина гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.21.141)
    МОНГОЛ ТӨРИЙГ ДОРОМЖИЛЖ ХҮЗҮҮГҮЙ ЛУЙВАРЧИН "ДАОСТ" ЭЗ-ийн форумд ОЧИЖ, ХУЦААД ЯВЖ БАЙСАН... ЭНЭ НӨХРИЙГ ЭХТХЭН АМЫГ НЬ ХААЖ, ШОРОНД ХАТААЖ, ШОРООНД БУЛАХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.21.141)
    МОНГОЛ ТӨРИЙГ ДОРОМЖИЛЖ ХҮЗҮҮГҮЙ ЛУЙВАРЧИН "ДАОСТ" ЭЗ-ийн форумд ОЧИЖ, ХУЦААД ЯВЖ БАЙСАН... ЭНЭ НӨХРИЙГ ЭХТХЭН АМЫГ НЬ ХААЖ, ШОРОНД ХАТААЖ, ШОРООНД БУДАХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Монгол Иргэн (64.119.21.141)
    ЕР НЬ МОНГОЛЧУУД БИД ЯАГААД ИЙМ ДОРОЙ ХҮЛЦЭНГҮЙ БАЙЖ ШУНАЛТАЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУДАД ЛУЙВАРДУУЛЖ ДАРЛУУЛЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ БЭ... ИЙМ ЦАГЫГ ДУУСГАЖ, ТЭМЦЭЖ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ОЛЖ АВАХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ... МОНГОЛЧУУД АА БОСОЦГОЁ, ТЭМЦЭЦГЭЭЕ...
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • МОНГОЛ (202.21.124.21)
    Ц.ЭЛБЭГДОРЖ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН 49% ДАМЛАЖ ЗАРАХ НЬ ДЭЭ. МОНГОЛЧУУД БОСОХГҮЙ ЮМ УУ???
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
    • Хүзүүгүй бас чөтгөрийн санаатай шүү
      2019 оны 01 сарын 25
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 3 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 29 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 33 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 34 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 39 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 40 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 43 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 47 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 50 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 54 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 57 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 58 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 0 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 5 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 16 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 28 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 30 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 31 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 32 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 33 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top