x

М.Энхболд: Сар шинээс өмнө УИХ шинэ даргатай болно

УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр,

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхэлж байна. 

УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьсан тогтоолын төслийг 20 минутын надад оруулж ирлээ. Миний бие тогтоолын төслийг хүлээж аваад 20 минут болж байна. Энэ асуудлыг УИХ яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Үүний тулд УИХ-ын Даргын зөвлөл хуралдах ёстой. Захирамж гарч байж хэлэлцдэг гэсэн үг.

Асуудал хэрхэн яаж хэлэлцэх талаар 13:00 цагт УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргатай санал солилцсон. Хамгийн наад талын хугацааг тооцоход чуулганыг ирэх Мягмар гарагт хийх бололцоотой байна. 

Хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч 29-нд чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа нь тодорхой шалтгаантай. Хуулийг хэрэглэх явдал бол Дэгийн тухай хуульд заагдсаны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд мэдэгдсэнээр хэрэгжинэ гэсэн заалттай. УИХ-аас гарсан шийдвэрийг хэвлэдэг Төрийн мэдээлэл сэтгүүлийг хэвлэлийн байгууллагад өгсөн, 28-ны Даваа гарагт сэтгүүл хэвлэгдэнэ.

Нөгөө талаас тус асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй тул энэ долоо хоногт хуралдвал Дэгийг зөрчиж байна гэсэн үг.

Миний бие хэд хэдэн удаа өмнө дурдаж байсан. Би ямар нэгэн ажил, албан тушаалтай зууралдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаа өгч огцроход бэлэн байна. Удахгүй болох гэж буй Цагаан сарын баярын өмнө шинэ Их хурлын дарга томилогдох боломжтой. Пүрэв гарагт хуралдах ёстой байсан чуулганыг хоёр хоногоор нааш нь татаж ирэх 29-ний өдөр хуралдуулах болж байна" гэлээ.

Товчхондоо, өнөөдөр УИХ-ын даргын зэвлэл хуралдаж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх журам болон товыг гаргахаар болов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 44 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 10 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 14 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 15 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 20 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 21 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 24 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 28 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 31 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 35 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 38 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 39 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 40 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 45 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 22 цаг 56 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 9 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 11 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 12 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 13 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 14 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top