x

У.Хүрэлсүх: Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-нд анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр,

“Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид  суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохыг зорьж байна. Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжиж, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнд та бүгдийн мэдлэг, ур чадвар, нэгдсэн бодлого, санал шүүмжлэл нарийвчилсан судалгаа мэдээлэл хэрэгтэй юм. Төр хувийн хэвшлийн түншлэл бол улс орны хөгжлийн гарц. Засгийн газар, үйлдвэрлэгч, хэрэглэгч буюу ард иргэд бие биеэ ойлголцож ажиллах ёстой. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл аж үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй. Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих болно. Зөвлөлийн гишүүд та бүхэн оновчтой бодлого гаргаж,  аж үйлдвэрийн салбарыг хөл дээр нь босго”, хэмээн үүрэг өгөв.

“Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн гишүүд аж үйлдвэрийн салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтын тайлан, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оруулах санал зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, татварын орчныг таатай болгох, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх тухай зэрэг асуудал хөндсөн долоон илтгэлийг сонсож  хэлэлцэн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

Хуралдаанд УИХ-ын нэр бүхий гишүүд, яамдын сайд нар оролцож мэргэжлийн холбоодын гишүүдийн тавьсан асуултад хариулж, татварын болон тендерийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийн талаар мэдээлэл сонсов.

Үйлдвэрлэл эрхлэгчид улирал тутамд биш жилд нэг л удаа татварын тайлан өгч байх, НӨАТ-ын буцаан олголтыг 60 хувьд хүртэл нэмэгдүүлэх, салбар, салбар дахь монополийг задлах, эхлэлтийн хөрөнгийн зээлийн төлөлтийг урт хугацааны дараа эхлүүлж байх, хүүг нь гурван хувиас ихгүй байлгах, тендерийн хороодын үнэлгээг ил тод болгох, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэгдсэн цахим худалдааны хуудас бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах  шаардлагатай зэрэг тодорхой саналуудыг гаргав. Мөн төр томоохон худалдан авагчийн хувьд эх оронч худалдан авалт хийхийг уриалав. Тэдний энэхүү саналыг Ерөнхий сайд бүрэн дэмжиж  ажиллахаа илэрхийлэв.  Монгол Улс улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад  тус тус  1-1,2 их наяд  төгрөгийн худалдан авалт хийснээс 40 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд очсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баяр (202.9.42.5)
    Хурааж авна гэж хуцаад сар болоогүй байж юу донгосоод байгаа юм вэ нам дотор чинь задартлаа баяжсан нѳхдүүд их байна тэд нараа цэгцлээч
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.122.39)
    эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй мэдрэл юм чинь нэг бол авна хураана нэг бол дэмжинэ гээл байхын мал чинь
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 55 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 21 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 25 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 26 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 31 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 32 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 35 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 39 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 42 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 46 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 49 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 50 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 52 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 57 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 8 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 21 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 22 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 23 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 24 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 25 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top