ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар энэ сарын 24-25-нд Казахстанд айлчилна гэж "Казинформ" агентлаг бичсэн билээ. Гэвч айлчлалыг цуцалж, хойшлуулсан талаар тус агентлаг мэдээлсэн байна.
Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Айбек Смадияров "Монголын тал айлчлалаа хойшлуулсан. Хэзээ болохыг бид мэдэхгүй байна. Уг нь айлчлалаар хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хоёр улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар ярилцах ёстой байлаа" гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Манай улсын ГХЯ-ны сайд анх удаагаа Казахстанд айлчлахаар болоод байсан юм.
"Казинформ" агентлаг "Монголд улстөрийн байдал хурцадмал байгаа. Энэ сарын 10-нд Улаанбаатарын төв талбайд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болж, 50 мянган хүн оролцсон" гэж бичжээ.
ub.life