Авлигатай тэмцэх газраас энэ сарын 21-ны өдөр "Голомт" банкны үүсгэн байгуулагчдын нэг Д.Баясгаланг хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчлан саатуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлсэн байна. Саналыг хэлэлцэж шүүхээс Д.Баясгаланг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.